Украины хувь заяаг шийдвэрлэх уулзалт эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины Ерөнхийлөгч П.Порошенкотой мягмар гаригт хоёр цагийн турш нүүр тулан уулзсаныхаа дараа хэлэлцээрийн явцад тодорхой үр дүнд хүрсэн болохоо мэдэгджээ. Тухайлбал, Донецк, Луганск мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тохиролцсон аж. В.Путин “Бид хэд хэдэн тохиролцоонд хүр сэн” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Оросын Ерөн хий лөгч Украины талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг “Нааштай” хэмээн үнэлсэн байна. Тухайлбал, тэрбээр хоёр тал эрчим хүч, шатдаг хийн асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байгааг ийн үнэлжээ. Ерөнхийлөгч В.Путин энэ шатдаг хийн нийлүүлэлтийн асуудал одоогоор мухардмал байдалд орсноос Орос төдийгүй Европ дахь түншүүдэд нь хүндрэл учраад байгааг өгүүлсэн байна. Тэрбээр хоёр талын уулзалтын талаар нэлээд “хуурай”, товчхон тайлбар өгчээ. Оросын тал Украины талд нийлүүлсэн шатдаг хийн үнэ болон үүссэн өрийн талаарх маргааны улмаас “Газпром” компани Украинд хий нийлүүлэхээ зогсоож, зөвхөн Европын хэрэглэгчдэд зориулсан хийг дамжуулж байгаа юм. Харин Украины Ерөнхийлөгч П.Порошенко В.Путинтэй хийсэн хэлэлцээрийг “Маш хүнд бөгөөд түвэгтэй” хэмээн дүгнэжээ. Гэсэн хэдий ч талууд Украины зүүн хэсэгт гал зогсоох төлөвлөгөө боловсруулах тухай тохиролцож чадсан аж. Түүнчлэн Украин, ОХУ хилийн цэргийн алба, жанжин штабуудаараа дамжуулан зүүн мужууд дахь зөрчилдөөнийг шийдэх асуудлаар санал солилцохоор болсныг П.Порошенко мэдэгджээ.

“ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА

Уулзалтын үр дүнд Украины зүүн хэсэг дэх байдлыг зохицуулах зорил - готой хоёр талын ажлын хэсгийн үйл ажиллагааг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын / ЕАБХАБ/ оролцоотойгоор идэвх жүүлэхээр болжээ. П.Порошенко энхийн төлөвлөгөөнд түшиглэн “Замын зураг” боловсруулна гэдгийг мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр гал зогсоох горимыг хоёр тал сахих ёстой гэдгийг онцолсон аж. Түүнчлэн Украины тал барьцаанд байгаа бүх хүнийг суллаж, ОХУ-аас хил давуулан зэвсэг техник оруулж буйг зогсоох шаардлагатайг өгүүлжээ. Харин В.Путин ОХУ нь зөрчилдөөнд оролцогч тал биш тул Украины зүүн хэсэгт гал зогсоох нөхцөлийн талаар Киевтэй хэлэлцээр хийх боломжгүй гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Бид Орос улс гал зогсоох нөхцөл болон Киевээс Донецк, Лугансктай хийх тохиролцооны талаар ярих боломжгүй. Энэ бол Украины дотоод асуудал. Бид зөвхөн ирээдүйд хийж болзошгүй, нэн шаардлагатай хэлэлцээрийн явцад итгэлцэл бий болгоход туслах боломжтой” гэжээ. П.Порошенко В.Путинтэй уулзсаныхаа дараа Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчтэй уулзсан нь Минскт ирснээсээ хойш хоёр дахь удаа санал солилцсон хэрэг юм. Түүнчлэн мягмар гаригийн орой ОХУ, Беларусь, Казахс тан буюу Гаалийн холбооны гишүүн орнуудын удирдагчдын уулзалт болсон байна. Минскт анх эдгээр гурван орны удирдагч Гаалийн холбоо хэмээх энэ шинэ байгууллагын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байж. Гэвч цаг үеийн байдалтай холбоотойгоор Украин болон Европын холбооны төлөөлөгч дийг оролцуулсан өргөн цар хүрээтэй уулзалт болж хувирчээ.

ЦААД ЭЗЭД НЬ АЛГА

В.Путин “П.Порошенко болон бусад оролцогчтой Украины хямрал, цэрэг, улс төрийн асуудлууд, тухайлбал, Украины Ерөнхийлөгчийн санал болгож буй энхийн төлөвлөгөөг хэлэлцэхээс зайлс хийлээ” хэмээн ажиглаг чид үзжээ. Үүгээрээ тэрбээр П.Порошенко түүнтэй эн зэрэгцэх түнш биш гэдгийг харуулсан бололтой. Учир нь тэрбээр “Уг асуудлыг зөвхөн Орос болон АНУ-ын удирдагчид л хэлэлцэнэ” гэж үзэж байгаа бололтой. Украины эрх баригчдид томоохон шийдвэр гаргахынхаа өмнө Вашингтоноос шууд заа вар авч байгаа тул “Цаад эзэдтэй нь ярилцана” гэсэн байр суурь баримталж байгаа бололтой. В.Путин өргөтгөсөн хурал даан дээр үг хэлэхдээ Украиныг Европын холбоо- той интеграцчилах гэрээтэй хол боо тойгоор Европын хол боо, Украин болон Гаалийн холбоо хоёрын хамтын ажиллагааны тухай голчлон ярьжээ. П.Порошенко хурал- даанд оролцогсдыг Украин, Европын холбоо хоёр чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар Гаалийн холбооны гишүүдэд хохирол учрахгүй хэмээн итгүүлэхийг оролдсон байна. Харин Оросын Ерөнхийлөгч үүний эсрэг байр суурьтай байгаа аж. Украин, Европын холбоо хоёрын хооронд худалдааны шинэ журам үйлчилж эхэлснээр ОХУ 100 тэрбум рублийн хохирол амсана гэдгийг В.Путин хэлжээ. Тэрбээр шинэ нөхцөлд Европын бараа бүтээгдэхүүнтэй өрсөл дөж чадахгүй Украины бүтээгдэхүүн өөрийн зах зээлээс шахагдсанаар тэдгээрийг Орос болон Гаалийн холбооны гишүүн орнуудын зах зээлд борлуулахаас өөр аргагүй болно гэдгийг тайлбарласан байна. Гэхдээ тийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд Гаалийн холбооны гишүүд зүгээр суухгүй гэдгийг В.Путин сануулжээ.

ОРОС АНУ НУУЦ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖЭЭ

Орос, АНУ-ын төлөөлөгчид өнгөрсөн зургадугаар сард Финландад уулзаж, Украины хямралыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцээр хийснийг Финландын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Энэ тухай мэдээлэл анх Америкийн “The Atlantic” сэтгүүлийн цахим хувилбарт нийтлэгдсэнийг Финландын талийн баталсан байна. “The Atlantic”-ын мэдээлснээр уг уулзалтад шинжээчид болон хуучин өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс оролцсон ба хэлэлцээрийн явцад Украин дахь хямралыг шийдвэрлэх зорилгоор дипломатуудын уулзалтыг өндөр төвшинд хэрхэн зохион байгуулах тухай төлөвлөгөө боловс руулсан бололтой. Украины эрх баригчид орос гаралтай иргэд олноор амьдардаг нутгийнхаа зүүн мужуудад эсэргүүцлийн хөдөл гөө нийг дарах зорилгоор терроризмын эсрэг ажил лагаа явуулж эхэлсэн юм. Украины цэргийнхэн хүнд артиллери, бөмбөгдөгч онгоц ашиглан суурин газруудыг бөмбөгдөж байна. Үүний улмаас энгийн оршин суугчид олноор амь үрэгдэж, орон сууцны барилга, дэд бүтэц ихээхэн эвдэрч сүйдсэн. Оросын зарим улстөрч үүнийг “Орос гаралтай иргэдийг тэдгээр мужаас шахан гаргах, угтаа бол үндэс угсаагаар нь цэвэрлэх бодлого явуулж байна” гэж үздэг.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)