О.Сампил: Бид залуу гэр бүлдээ зориулж 2 өрөө сууцыг олон төрлийн сонголттойгоор шийдэж өгсөн

“Эрин интернэшнл” ХХК-ын дэд захирал О.Сампилтай ярилцлаа


-Юуны түрүүнд удахгүй ашиглалтад орох гэж байгаа “Эрин” хорооллынхоо талаар мэдээлэл өгөөч?


-Манай компани 2013-2016 онуудад барих “Эрин” хорооллынхоо барилгын үйл ажиллагааг амжилттай эхлүүлээд байна.“Эрин” хороолол нь 2000 гаруй айлын томоохон орон сууцны хороолол болох юм. Нийтдээ 12 давхар, 12 блоктой орон сууцны цогцолбор болно. “ЧАНАРЫГ БИД – СОНГОЛТЫГ ТА” гэдэг уриан дор барилгынхаа ажлыг явуулж байна.  Өнөөдрийн байдлаар 12 давхар 7 барилгын угсралтын ажил явагдаж байгаагаас 4-ийг нь энэ ондоо багтааж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Бидний хамгийн гол зорилго бол чанартай материалаар чанартай барилга барих явдал юм.  Тиймдээ ч хичээж ажиллаж байна.  Ер нь барилгын үндсэн зориулалт бол орчин үеийн стандартынх. Мөн стандарт сууцыг бусдаас илүү чанартайгаар барьж болдог юм гэдгийг харуулахыг зорьж байна.  “Эрин” хороололд орчин үеийн загвар шийдэл бүхий өрөөнүүд, тав тухтай тансаг орчныг бүрдүүлэхээс гадна улсын сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай,  үйлчилгээний байгууллага, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн орон сууцны хорооллыг сүндэрлүүлнэ. Хороололд 1,2,3 гэсэн өрөөнүүдийн сонголт бий. 1 өрөө сууц нь 29.4 м2 талбайтай, 3 өрөө сууц нь 76.6 м2 талбайтай.  Харин 2 өрөө сууц нь зургаан төрлийн сонголттой.  Тодруулбал,  2 өрөө сууцны талбайн хэмжээ 50.5-59.7 м2 кв-ын хооронд байгаа.


-“Эрин” хороолол бусад орон сууцнуудаас юугаараа ялгаатай бас давуу талтай гэж харж байна вэ?


-Бусад хорооллуудаас хэд хэдэн давуу талтай гэж харж байгаа шүү. Юуны өмнө Улаанбаатар хотын төв авто зам болон дэд бүтцэд байрлах “А” зэрэглэлийн бүсэд байрласан. “Эрин” хорооллоос ердөө 100 гаруй метр яваад л Энхтайвны өргөн чөлөө рүү гарч байх жишээтэй.  Үүнээс гадна бид чанартай материал хэрэглэх, шинэ дэвшилтэд технологи ашиглах зорилт тавьж байгаа юм. Энэ үүднээс Итали, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон гэх мэт олон улсын хамгийн сүүлийн үеийн чанартай материалыг барилгынхаа ажилд хэрэглэж байна. Мөн Европын  шилдэг Акуа Терм-ийн сантехникийн хэрэгслэлүүд, дуу чимээ, тоос, шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий Германы Профайн болон Винкхаус брендийн Европ технологиор хийгдсэн вакум цонхыг ашиглаж байна. Энэхүү вакум цонхыг саяхан ашиглалтад орсон өөрсдийн үйлдвэртээ үйлдвэрлэж байна.  Мөн айл бүхэн тагтны нэгдсэн хаалттай байхаар төлөвлөсөн. Мэдээж хэрэг орчин үеийн өрөөний оновчтой шийдлийг сонгохыг зорьсон.  Түүнээс гадна орц болгонд Японы Фүжи брэндийн хос лифттэй байна.Мөн лифт бүртээ камертай. Мэдээж барилга бүрийн нэг давхар оршин суугчдын хэрэгцээ шаардлагыг хангасан дэлгүүр, фитнес, банк, эмийн сан ресторан гэх мэт үйлчилгээний төвүүд баригдана.


-Цаашдаа “Эрин” хороолол нь томоохон сургууль цэцэрлэгтэй нэгдсэн хотхон болно гэж сонслоо.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?


-Бидний төлөвлөж байгаа хамгийн гол зүйл бол таны хэлдэг нэгдсэн хорооллыг бий болгох явдал юм.  Цаашдаа “Эрин” хороололд 10 жилийн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байна.  Мөн орчин үеийн тоног төхөөрөмжтэй хүүхдийн тоглоомын талбай, тохижилт сайтай ногоон байгууламж зэргийг байгуулна.  Үүнээс гадна хорооллын нийт талбайн хэмжээгээр авто машины дулаан гражтай. Зоорийн давхартаа гэсэн үг л дээ. Мөн гадна талдаа авто машины ил зогсоолтой. Иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаж харуул хамгаалалтын камержуулсан системийг ашиглана.  Мөн галын аюулгүй байдлыг хангаж айл бүрт домофон систем байрлуулна. Барилга маань 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй. Маш сайн чанарын арматурт төмрийг ашигласан.Эдгээр зүйлүүдийг бусад хорооллоос ялгагдах давуу тал гэж харж байгаа. Тиймээс барилгынхаа ажлыг зураг төслийн хүрээнд чанартай сайн хийх гэж манай компанийн инженер, техникийн ажилчид хичээж байна. Энэ зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэж байна.


-Та дээр орчин үеийн стандартынх гэлээ.  Тэгэхээр залуу гэр бүлд зориулсан гэж ойлгож болох уу?


-“Эрин” хорооллын ихэнх сууц нь 2 өрөө. Бид 2 өрөө сууцыг олон янзын сонголттой шийдлээр гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл залуу гэр бүлд зориулж 2 өрөө сууцыг өөр өөр загвараар хийсэн гэсэн үг. Уг нь хорооллын ихэнх нь 1 өрөө байхаар төлөвлөж байсан  юм.  Гэтэл сүүлийн жилүүдэд залуучууд 2 өрөө сууцыг илүү сонирхдог болсон байна. Энэ нь ч судалгаанаас харагдсан. Тиймээс бид нийт өрөөнийхөө 70 хувийг 2 өрөө болгож өөрчилсөн. Мөн орчин үеийн шийдлээр хувцасны өрөө болон угаалгын өрөөг тусад нь шийдэж өгсөн. Угаалгын өрөөг тусад нь байлгах нь ихэнх залуу гэр бүлүүдэд нилээн хэрэгтэй гэдгийг бид мөн адил судалгаагаар баталсан. Энэ нь мөн орчин үеийн шийдэл юм. Тиймээс манай залуу гэр бүлүүд илүү хандана байх гэж итгэж байна.
                                                                                                                                               

                                                                                                                                           Ярилцсанд баярлалаа

                                                                                                                                                     Д.Мягмарсүрэн

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (182.160.3.159)

    2014-08-30

    иргэд одоо барилгын чанарыг их анхаардаг болсон. хотоор дүүрэн чанаргүй барилгууд сүүлийн 10-д жилд бий болсон. энэ загварыг нь харахад машин битгийхэл хүн гишгэх газаргүй л юм байна. хот төлөвлөлтгүй болсон. хаашаа л харна хашаа барилгын тоос шороо хог хаягдал....

  • (124.158.95.133)

    2014-08-30

    Ajilaa muu hiigeed mongo avch chadahgui bolhoor iim um bichsen de

  • zochin (202.126.89.175)

    2014-08-30

    ene kompanii zahiral gej uneheer nobshiin hun bdg, ter hun yabch unetei materialar chanartai barilga barihgui, uuruu barilgiin A ch baihgui. dandaa mergejliin bus, chadvar muutai humuus ajildag .

  • zochin (202.126.89.175)

    2014-08-30

    erhembayar gedeg zahiral uuruusuu busad humuusiig mal gej haricdag. barilgaa hamgiin muu material , hamgiin hyamd zardlaar bariad hamgiin unetei zarj baigaa. barilga bariulsan ajilchdiin mungiig n uguh gej uneheer novshirch ugdgii tend guitsetgegcheer orj baisan kompani huvi humuus yas mahandaa hurtel medersen dee.chanar muutai barigdaad unetei zarah gej bgaa shuu.

  • zochin (202.126.89.175)

    2014-08-30

    erhembayar gedeg zahiral uuruusuu busad humuusiig mal gej haricdag. barilgaa hamgiin muu material , hamgiin hyamd zardlaar bariad hamgiin unetei zarj baigaa. barilga bariulsan ajilchdiin mungiig n uguh gej uneheer novshirch ugdgii tend guitsetgegcheer orj baisan kompani huvi humuus yas mahandaa hurtel medersen dee.chanar muutai barigdaad unetei zarah gej bgaa shuu.

  • уцжэууж.₮:.:₮.:₮. (202.126.89.176)

    2014-08-29

    -ердөө 100 гаруй метр яваад л Энхтайвны өргөн чөлөө рүү гарч байх жишээтэй- ч гэх шиг үлгэр ярьж битгий үгээр төөрөгдүүл. Яг хаана баригдаад байгаа ухаантай юм бэ гэдгээ үгээр дүйвүүлэлгүй шууд л хэлчихэж бай л даа, ингэж худлаа новширдог юмнууд ихэнхдээ л хөгийн шаарнууд байдаг даа.

  • (103.26.193.17)

    2014-08-29

    Himdhan bariaad untei zarah sanaatai novshnuud

  • bi (202.179.20.245)

    2014-08-29

    yaj hyamdhan hiihuu geel baitsgaana lee sht. chanar ni muu l barilga barigdaj bgaadaa

  • (202.70.46.200)

    2014-08-29

    Erin horoollin zahiral tamir n vneheer haritsaa muutai derelhvv hvn baih yum

  • (92.94.119.58)

    2014-08-29

    za tegeed 70- 80 sayar bair avah hun bna uu