М.Мурсиг тагнуулын хэрэгт буруутгалаа

Египетийн Ерөнхийлөгч асан Мохамед Мурсиг төрийн нууц бүхий баримт бичгүүдийг Катарын тусгай албадад шилжүүлсэн хэрэгт буруутгажээ. “М.Мурсиг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх хугацаандаа Катарын телевизийн “Аль-Жазира” сувгаар дамжуулан Египетийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой баримт бичгүүдийг дамжуулсан хэрэгт буруутгасан” хэмээн Египетийн MENA агентлагаас дамжуулжээ. М.Мурсиг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөн орон даяар өрнөсний дараа түүнийг 2013 оны зургадугаар сарын 3-ны өдөр цэргийнхний оролцоотойгоор албан тушаалаас нь огцруулсан юм. Шинэ эрх баригчид түүнийг 2012 онд Ерөнхийлөгчийн ордны гадаа жагссан энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэн хүний амь нас хөнөөсөн, шүүхийн тогтолцоог гутаан доромжилсон, шоронгоос оргосон зэрэг хэрэгт буруутгажээ. Шинэ эрх баригчид М.Мурсигийн тэргүүлж байсан “Исламын ахан дүүс” хөдөлгөөний гишүүдийг мөрдөн мөшгиж, олон зуун удирдагчийг нь өнгөрсөн хугацаанд цаазалсан байна. М.Мурси нь Египетийн түүхэн бүх ард түиний сонгуулиаар ардчилсан замаар сонгогдсон анхны Ерөнхийлөгч аж. Египетэд энэ оны тавдугаар сарын сүүлчээр төрийн тэргүүний сонгууль болж, Батлан хамгаалахын сайд асан генерал Абдель Фаттах ас-Сиси Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)