Газын зурваст гал зогсоох гэрээ байгуулсан

Израиль болон Палестины тал Газын зурваст урт хугацаанд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ийн олон хоног үргэлжилсэн мөргөлдөөн мягмар гаригт дуусчээ. Хоёр тал маргаантай зарим асуудлаа Каир хотноо нэг сарын дотор хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Үүнд Газын зурваст буй зэвсэгт бүлэглэлүүдийн зэр зэвсгийг хураан авах асуудал хөндөгдөх гэнэ. АНУ- ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ удаагийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 50 хоног үргэлжилсэн мөргөлдөөний уршгаар нийт палестины 2140 хүн амиа алдсан бөгөөд тэдгээрийн дотор 577 хүүхэд байсан аж. Харин Израилийн талаас 64 цэргийн албан хаагч, гурван энгийн иргэний амь эрдсэдсэн байна. Израилийн тал анх цэргийн ажиллагаа эхлүүлсэн зорилгодоо хүрч чадаагүй боловч ХАМАС-ын зэвсэгт бүлэглэлийн хүчин чадлыг сулруулж, алан хядах ажиллагаа явуулахдаа ашигладаг хонгилуудыг нь нэлээд цөөлсөн хэмээн тус улсын хэвлэлүүдэд дүгнэжээ. Гэсэн ч ХАМАС хөдөлгөөний дайчдаас Израилийн нутаг руу пуужин харвах боломж, зэвсгийнх нь нөөцийг үгүй хийж чадаагүй хэмээн дүгнэсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)