Эмэгтэй жүдочид багийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

 

ОХУ-ын Челябинск хотын "Traktor Ice Arena"-нд жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багийн төрлөөр өндөрлөлөө. Манай эмэгтэй баг алтан медалийн төлөө Францын багтай барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр, мөнгөн медаль хүртлээ.

Шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө энэхүү дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдлаа. 

Эмэгтэй баг:

Алтан медаль: Франц

Мөнгөн медаль: Монгол (Багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтсан.)

Хүрэл медаль: Герман, Япон

V байр: Польш, ОХУ

VII байр: Словени, Кубийн багууд шалгарлаа.

 

Эрэгтэй баг:

Алтан медаль: Япон

Мөнгөн медаль: ОХУ

Хүрэл медаль: Герман, Гүрж

V байр: Казахстан, Бразил.

VII байр: Куба, БНХАУ-ын багууд тус тус шалгарлаа.

ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнд оролцсон Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Г.Болдбаатар АЛТАН медаль хүртэж, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтаар тэмцээнд өрсөлдсөн 110 орны тамирчдаас зургадугаар байрт шалгарлаа. Мөн багийн төрөлд эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • зояа (125.113.210.111)

    2014-09-01

    амжилт охидуудаа баяр хургэе

  • jiriin neg eh hun (180.235.180.115)

    2014-09-01

    Bayar hurgeye!Ohiduuddaa!Mash sain baina!

  • zochin (124.158.113.2)

    2014-09-01

    Ta nar mundag bsn shu,tanihgui baij yanaa yanaa geed ooriinhoo gariig bazsan suusan shuu egch n, ih demjsen shu,Amjilt husie

  • uzegch (202.126.91.69)

    2014-09-01

    Ta nar mundag baisaan, gehdee turuulbel ch turuulchiheer baisan shuu

  • (202.179.20.142)

    2014-09-01

    MONMACH LLC нь Монголын зах зээлд ZOOMLION компаний албан ёсны дистрибютороор Хүнд машин механизмын борлуулалт, түрээс , сэлбэг хангамж үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. ZOOMLION үйлдвэрийн Авто кран, Цамхагт кран, Миксер, Авто помп, Суурин помп, Бетон зуурмагийн үйлдвэр худалдаалж байна. Утас 99081752

  • ббб (202.72.245.122)

    2014-09-01

    ОЛОН УЛСЫН ТАВЦАНД МОНГОЛЫН НЭРИЙГ ГАРГАСАН ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНЭХЭЭР ДАЙЧИН УХААНТАЙ БАРИЛДСАН ХАРИН ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВРАГА БҮРЭНТӨГС 2013ОНД ХУЖААД, БАТСУУРЬ ЭНЭ ТЭМЦЭЭНД ЯМАР Ч УТАГГҮЙ ЯЛАГДАЖ БАЙГАА НЬ үндэснйи бөах худлаа болсныг баталлаа.САЙХАН цол дуудуулахаас өөр шидгүй

  • (124.158.95.139)

    2014-09-01

    bundmaa barildah hereggvi baisan yum