Монголд ургийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх магадлалтай хүнсний нэмэлтийг ашиглаж байна

ОХУ, АНУ-д хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон, хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бялуу, сүү, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ашиглаж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Тус газраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгаагаар үүнийг тогтоосон байна.

Тодруулбал, амт үнэр оруулах зориулалттай элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг, ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй, амьсгалын замын эрхтэнийг цочроож багтраа өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг, хавдар үүсгэх магадлалтай гэх мэт сөрөг үр дагавартай E123, 127, 952 гэсэн будагч бодисуудыг хүнсний үйлдвэрүүд хэрэглэж байгааг илрүүлжээ.

Манай улсад нийт 97 нэр төрлийн хүнсний нэмэлт хэрэглэж байгаагаас 80 гаруй хувь нь одоо мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”-д огт тусгагдаагүй байна.

Тандалт судалгаанд:
-хүнсний 54 үйлдвэрийн 274 нэр төрлийн түүхий эд бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа 30 нэр төрлийн хүнсний нэмэлт,
-нийтийн хоолны 65 салбарт ашиглаж буй амтлагчууд,
-найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд импортлон худалдаалж буй 2 аж ахуйн нэгжийн 43 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.

Хүнсний нэмэлт нь тэжээллэг чанаргүй, амт үнэр оруулах, биежүүлэх, хадгалах хугацааг сунгах гэх мэт зориулалттай юм.

Манай улсад нийт 97 нэр төрлийн хүнсний нэмэлт хэрэглэж байгаагаас 80 гаруй хувь нь одоо мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”-д огт тусгагдаагүй байна.

Эдгээр 97 нэр төрлийн хүнсний нэмэлтийг тодруулбал, тарагны хөрөнгө, амт, үнэр оруулагчид цардуул, желатин, какао, хиамны бэлэн жор, исгэгч, чанаржуулагч, бялууны крем ба чимэглэл цэлцэгнүүр, шоколад зэргийн найрлагад 27 төрлийн будагч бодис, 7 төрлийн нөөшлөгч, 1 төрлийн исэлдэлтийн эсрэг бодис, 30 төрлийн өтгөрүүлэгч, тогтворжуулагч, 5 төрлийн хүчиллэг тохируулагч, 8 төрлийн амт сайжруулагч, 1 төрлийн чихэрлэг амт үүсгэгч, 8 төрлийн өнгө тогтворжуулагч орж байгаа аж.

Хүний биед сөрөг нөлөөтэй эдгээр хүнсний нэмэлтийг хэрэглэж буй компаниудад шаардлага хүргүүлсэн байгаа гэнэ. Тиймээс компаниудыг түр хугацаанд зарлахгүй аж. Ямартай ч бялуу, сүү, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүд багтаж байгаа юм байна.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар хоёр хөршид хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүд манай улсын хилээр чөлөөтэй нэвтэрч байна гэдгийг онцолсон.

Учир нь жилийн өмнөөс мөрдөгдөж эхэлсэн Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журам заалт байхгүйтэй холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Тиймээс хүнсний аюулгүй байдалд төр анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй байна гэдгийг хэлж байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • zochin (202.126.91.67)

    2014-09-05

    ard tumen bugd hordood duushad zarlah yum bn l doo yu idej uuj amidarnaa bayachuud ni gadnaas yumaa avna harin ard tumen yah ve

  • so (124.158.94.42)

    2014-09-05

    araichdee humuusee yamar aimaar boloo be ene uls chin hunsnii ayulgui baidal gd baisan haa bnaa olon niited zarlamaar yumaa suuliin ued habdar, urgiin gajig, bagtraa ubchin uneheer ihsej bgaa shuu dee hoich ue maana yanadaa mingul olj baibal nudee uhaad uguhuus buytsahaa bjee il zarlaachee

  • zochin (103.10.23.134)

    2014-09-02

    Yu ue shuud zarlaj arga hemjee auah heregteishdee yun tur huleeh ue oorsdoo ch medehgvi ur huuhedee horduulaad yuj bna. Ymar aimar yum be

  • (124.158.91.33)

    2014-09-02

    Ил зарлах хэрэгтэй ш дээ

  • (180.149.78.20)

    2014-09-02

    mergjiliin hynaltiin gazar ni hynalt changatai bwal iimerhvv zvil garahgv shdee iimerhvv tomoohon delgvvr hvnsnii vildwervvd bvgd l mergjiliin hynaltand ng taniltai bdg yum shg bgaan mongolchuud min dee hedhen say hvn amtai bj ingj negniigee horlood yahaw dee

  • (202.5.196.170)

    2014-09-02

    ийм аюултай зүйл байгаа бол аль дэлгүүр худалдаа нийтийн үйлчилгээний хоолны газар юуг ашиглаж байгааг шууд л ил тод мэдээлэх хэрэгтэй ш дээ. тэгэхгүй баахан то баримт дурдаа яахын шууд л нууж байгаа хэрэг энэ бол