Дэд сайд Ж.Амарсанаа Ажиа гэгээнд талархал илэрхийллээ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажиа гэгээнтэнд хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр дэд сайд “Таны энэ үйлсийг хараад би их урам авсан. Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү хямралтай байгаа энэ үед өөрийн санаачлагаар хандив цуглуулан Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд буян хийсэн ариун үйлсийг хүндэтгэн талархал дахин дахин илэрхийлмээр байна. Энэхүү хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь манай эрүүл мэндийн салбар төдийгүй Монгол улсын маань ирээдүйд маш том туслалцаа дэмжлэг болж байгааг онцоллоо.

Мөн тэрээр манай улсад хүүхдийн шүдний цооролт их байдаг. Тиймээс улсын төсвөөс хамааралгүйгээр хүүхдийн шүдний цооролттой тэмцэх төсөл хэрэгжүүлнэ. Төсвөөс өөр эх үүсвэрээр хийх ямар боломж байна гэдгийг судална гэж хэлэв. Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг нь подволтойгоо долоон давхар. барилгын нийт өртөгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж 6 тэрбум гаруй төгрөгөөр босчээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 2 LAM (104.32.163.40)

    2014-09-27

    2 LAM uulzsan baina.