Г.Сэрээнэндоржийн нууц гэрээ ил боллоо

  Улсын доторхи вант улс хэмээн нэрлэгдэх “Төмөр зам” тойрсон таагүй яриа газар аваад байгаа. Өнгөрөгч жил ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй чөлөө олгож байсан. Газар хэлтсийн дарга нар нь хамтын ажиллагаанаас хувь хүртдэг зэргээр гоочилж байв. Түүнчлэн Төмөр замын дарга Г.Сэрээнэндоржтой ч холбоотой таагүй мэдээлэл цацагдах болсон. Гэтэл Г.Сэрээнэндоржийн нэгэн нууц гэрээ ил болжээ.

       Учир нь “Жаст” групп нь Төмөр зам болон МИАТ-д шатахуун нийлүүлдэг байсан. Тиймээс Г.Сэрээнэндорж, “Жаст”-ын Г.Батхүүтай нууц гэрээ байгуулж, баталгаа гаргаж өгсөн нь цахим ертөнцөд дэлгэгдлээ.  Тодруулбал, Г.Сэрээнэндорж дарга “Жаст” групптэй нууц гэрээ байгуулж, ОХУ, “Роснефть”-д баталгаа гаргаж өгсөн байна. Энэхүү гэрээ нь орос хэл дээр 2012 оны арваннэгдүгээр сард хийгдсэн аж. Монголын хөрөнгөлөгт тооцогдох Төмөр зам хэмээх айлыг удирдах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Уг нь түүний халах солих тухай ярьж үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад “совет” хуралдаж албан тушаалыг нь жинхэлж, бүрэн эрхийг нь өгсөн. Гэтэл Г.Сэрээнэндорж яг энэ үеэр ийм л нууц гэрээ байгуулж явжээ.

      Мөн үеэр төмөр замчид “Ухаа худаг- Гашуунсухайт” хооронд тавьж буй төмөр замын ажлыг анх Энержи Ресурс компани концессийн гэрээгээр эхлүүлж гүйцэтгэгчээр Самсунг корпораци ажиллахаар болсон. Харин удалгүй гэрээ цуцлагдаж захиалагч тал нь "Монголын төмөр зам" компани болж өөрчлөгдсөн билээ. Ингэхдээ гүйцэтгэгч гэрээг шинээр хийж төсөвт өртөгийг нь 594.6 сая ам доллараас 439.8 сая ам доллоар болгон буулгасан байна. Гэтэл нийт зарцуулсан, цаашид гаргах хөрөнгийн хэмжээ бүр анхны гэрээ буюу 594.6 сая доллараас  45.6 саяар хэтрээд байгаа ажээ. Энэ нь төмөр замчид бидний хардлагыг төрүүлж, яагаад бүр анхны гэрээний зардлаас давсан үзүүлэлт гараад байгааг ойлгохгүй” байгаагаа хэлж байсан.

      Нөгөө талаар энэхүү байдал нь “65 жилийн туршид бүрэлдэн бий болсон төмөр замын 16000 ажилчид техникчдийн мэргэжил мэдлэгийг дорд үзсэн, гутаасан, урам зоргийг нь мохоосон үйлдэл боллоо. Тиймээс ингэж болчимгүй шударга бус хандлага гаргасаныхаа төлөө УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж төмөр замчдаас уучлалт гуйх ёстой” хэмээн хэвлэлээр мэдээлж байв.

А.Гал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (182.160.38.154)

    2014-09-06

    urgun tumur zam geed c1 chaljaad bsan nuhur bh shiv de.Mongoliin tuluu geed tseejee balbaad bsan hun iim l um hiij bj de

  • zochin (103.26.193.3)

    2014-09-05

    ugaasaa tz iin darga nar udur shunugyu zutgedeg ajilchidaa boddoggyu avsan tsaling ni hasaj uursduu bolohoor idej uuhiin dontoi humuus bdag. suuliin yeiin darga nart avah humuus tsuuhunduu TZ d.

  • batka (122.254.115.18)

    2014-09-05

    Hurdan ajlaas ni chuluulj ,shorond hataah heregtei davarch bainaa,unen ym gej alga daa,tiim humuus ni ajilgui bolj ,aluulah ym daa,iim baival bidnii ireedui haranhui l baina daa,!

  • zoshin (202.70.46.200)

    2014-09-05

    odoo l uhamsarara ajilaa uguh heregtei

  • (202.21.115.86)

    2014-09-05

    2012 oni gereeg Incoterm-2000 aar hiigeed baigaarai. Incoterm-2010 iig ashiglaj medehgui bgaa muu, DAF Naushka gej hiideg bolchihsiin muu. Albaar gereeg zavaartuulaad bgaa muu.

  • irgen (202.179.20.238)

    2014-09-05

    tomor zamiiin ynz buriin tender ogdog tomor zamiin aj ahui hariutssan gazruudiig shalgah hergtei dee.

  • (202.72.245.122)

    2014-09-05

    uunees ch iluu asuudal olon bii tomor zamchid daramtand tul heleh hun hovor yarih medeh hun olon daan ch hun bur ajiltai baihiig husdeg

  • (49.0.128.225)

    2014-09-03

    huvi hurtdeg ni ch unen shuu

  • (49.0.128.225)

    2014-09-03

    ugaasaa butehgvi gar sh te yaj yvaad tumur zamiin darga bson yum be

  • (202.179.27.58)

    2014-09-03

    aimar luiwarchid we