Ж.Амарсанаа: Элэгний вирусээ устгая гэхээр гурван жил хүлээ гэдэг салбарын яам гэж байх уу

Эрүүл мэндийн дэд сайд Ж.АМАРСАНААТАЙ ярилцлаа.

 

-Хэдхэн сарын өмнө та АНУ-д ажиллаад ирэхдээ элэгний С вирусийг анагаадаг эмийг Монголд хямдралтай үнээр оруулж ирэх боломжийн талаар сайхан мэдээ дуулгаж байсан. Долоон хүн тутмын нэг нь энэ төрлийн вирусээр өвчилсөн байдаг манай улсын хувьд энэ нь их хүлээлт үүсгээд байсан байх. Софосбувир гэдэг энэ эмийг хэзээнээс худалдаалж, монголчууд хэдийд хэрэглэж эхлэх бол?

 

-Тэр үеэс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Хүлээлт ч их байгаа. Энэ хугацаанд олон зүйлийг амжуулж болох байсан. Эмийн бүртгэлийн бичиг баримт нь долдугаар сарын сүүлээр бэлэн болоод яаманд тушаасан байна билээ. Шинэ эмийг бүртгэж авахад шаардлагатай бүх бичиг баримт бүрдсэн байсан. Тэгээд Эрүүл мэндийн яамны Эм бүртгэлийн хурлаар орсон боловч шинжээчийн дүгнэлт дутуу гэдэг үндэслэлээр буцаасан. Нэгэнт л шинжээчийн дүгнэлт шаардагддаг нь учир зүйн хэрэг биз. Гэтэл дараагийн хурал нь одоо хүртэл болохгүй хойшлогдоод л байна.

 

-Шинжээчийг хаанаас томилдог юм бэ?

 

-Манай яамнаас томилдог. Дүг­нэлт нь гарчихсан байгаа.

 

-Дүгнэлт гарчихсан байхад хурал нь ямар шалтгаанаар хойшлогдоод байгаа юм бол. Дараагийн хурлыг нь хэдийд хий­хээр төлөвлөсөн байсан юм бэ?

 

-Наймдугаар сарын дундаас есдүгээр сарын 1-ний хооронд ху­рал­дахаар товлоод байсан. Одоо хүртэл хуралдаагүй л байна. Хоёр­дугаарт, хэлэхэд ч ичмээр юм даа.

Манай Эрүүл мэндийн яамны зүгээс гадаадад шинээр бүртгэгдсэн эмийг гурваас доошгүй жил тухайн оронд нь хэрэглэсний дараа Монгол Улсад оруулна гэсэн журмыг мөрддөг. Үүнийг үндэс болгоод бас хойшлуулаад байгаа. Уг нь би Эмийн хэлтсийнхэндээ наад заалтаа эргэж хараарай, Монгол Улсын үндэсний эрх ашиг гэж нэг юм байдаг шүү гэж хэлээд л байгаа. Зайлшгүй шаардлагатай үед гурван жил гэдэг энэ заалтыг хүлээхгүй байх нь зөв шүү гээд хэлсэн. Жишээлбэл, хорт хавдрын маш сайн эм гарчихаад байхад бид энэ журмаа дагана аа гээд гурван жил хүлээгээд байх уу. Хавдартай хүмүүсээ харсаар байж алдсаар суух уу. Ийм л байр сууриас энэ журмыг өөрчлөөрэй гэж хэлсэн. Өдий болтол өөрчлөөгүй л байна. Заримдаа ч манай яам юуны төлөө ажилладаг юм бэ гэж гайхдаг ш дээ. Үнэндээ ингэж бодохоор маш их бухимддаг. Монголчуудын нэг номерын өвчлөл элэгнийх болчихоод байхад, нөгөө талд элэгний сайн эм гарчихсан байхад гурван жил хүлээж бай, журмаа барина гээд явж байдаг нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй яамны хувьд хэр зохистой вэ. Энэ яамны тогоон дотор байгаа би хүртэл ингэж бухимдах явдал олон гарах юм байна шүү дээ.

 

-Софосбувирыг өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ бүртгэж, албан ёсоор хэрэглэж эхэлсэн байх аа?

 

-Тийм.

 

-Тэгвэл одоогийн мөрдөж байгаа журмын дагуу 2016 оны арванхоёрдугаар сараас л элэгний С вирустэй монгол хүн энэ эмийг эх орноосоо худалдан авч болох нь ээ. Хүн амын 15 хувь нь энэ вирусийг тээж явдаг улсын хувьд арай л харгис сонсогдож байна?

 

-Харин тэгж л таарах гээд байна. Уг нь энэ журмыг өөрчилье гэж байгаа юм. Ажлын хэсэг гарчихсан. Санал дүгнэлт нь сайдын ширээн дээр байгаа. Би бол саналаа эхнээс нь тодорхой өгсөн. За яахав, гурван жил гэдэг хугацаа байдаг юм байж. Гэсэн ч онцгой тохиолдлыг харж үзэх ёстой. Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Бодолтой юм хийгээрэй. Өвчнийг маш хурдан хугацаанд гаж нөлөө багатай анагаадаг эм гарчихаад байхад хугацаа заагаад хойш суугаад байж болохгүй шүү гэдгийг нэг биш удаа анхааруулаад л байсан. Энэ чинь ард түмний эсрэг бодлого болчихоод байна гэдгийг маш олон удаа сануулсан. Гэтэл өөрчлөгдөж байгаа юм алга.

 

-Журмыг бол салбарын сайд эцэслэн батална биз дээ. Та сайддаа энэ саналаа тавьсан уу?

 

-Хүсэлт гаргалгүй яахав. Одоо бол хуучнаараа л явж байна. Сайд Эмийн тухай бодлого УИХ-аар батлагдсаны дараа энэ журмаа баталъя гэсэн байр суурьтай юм шиг байгаа юм. Эмийн тухай бодлого намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт орох байх. Тэгээд хэзээ ч бодлого батлагдаж, хэзээ ч журам нь өөрчлөгдөх юм. Бүү мэд.

 

-Манай улс л шинэ эмийг бүртгэх эсэх дээрээ ингэж удаашраад байгаа болохоос биш нийлүүлэх компани нь бол бэлэн байгаа юу?

 

-Бусад асуудал нь шийдэгдчихсэн байгаа. Эхний ээлжид 10 мянган хүний доозыг бэлэн болгочихсон байгаа гэдгээ хэлсэн. Бүртгэл шийдэгдээ л бол тэндээс шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй байгаа гэж би ойлгосон.

 

-АНУ-д бүртгэгдсэн эм гэж байгаа. Тэдний туршилтын хугацаа нь хэр байдаг юм бол?

 

-Гурван үе шаттай туршилт байдаг юм билээ. Энэ нь бараг дөрөв, таван жилийн ажил. Ингэж бүртгэгдсэн эмийг манайхан, салбарын яам нь бүртгэхгүй, ард түмнийхээ эсрэг хүнд суртал гаргаад байх юм. Ер нь тэгээд элэгний вирусээ устгая гэхээр гурван жил хүлээ гэдэг салбарын яам гэж байх уу. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт элэгний вирусээсээ салах гээд маш олон төрлийн эм туршиж байгаа. Үр дүнтэй нь ч байгаа, үр дүн гараагүй нь ч байгаа. Элэгний С вирусийн шинэ эм гэхэд л маш олон гарч ирж байгаа л даа. Өнгөрсөн таван жилд хоёр ч шинэ эм гарч ирсэн. Монголд яагаад орж ирэлгүй удсан гэхээр гаж нөлөө ихтэй, үр дүнгийн хувьд бас тийм сайнгүй байсан. Гэтэл энэ эм гаж нөлөө маш багатай, үр дүн нь өндөр. Үүнтэй адилхан сайн үр дүнтэй эмүүд гарч ирж байгаа. Гэхдээ манайд хямдралтай үнээр нийлүүлэх саналыг хүлээж авсан компани нь ганцхан байгаа. Бусад компани нь эмээ ингэж хямдруулах эсэх нь эргэлзээтэй байна ш дээ, одоогийн байдлаар.

 

-АНУ-ын зах зээл дээр худалдаалагдаж байгаа өөрийн үнэ нь хэд байгаа билээ?

 

-Нэг курс эмчилгээ нь 84 мянган доллар.

 

-Манайд санал болгож байгаа нь?

 

-1800 доллар гэж байгаа.

 

-900 доллараар ав гэснийг нь Амарсанаа дамлах гэж байна гээд л шуугисныг та сонссон л байлгүй.

 

-Сонссон, сонссон. Ямар ч хэцүү хартай хүмүүс вэ дээ. Ямар зорилгоор ийм хачин юм тараагаад байдаг юм. Тайлбарлая л даа. Гурван сарын курс эмчилгээ хийлгэвэл 900 доллар болно. Зургаан сарынх нь 1800 доллар байхгүй юу.

 

-Ер нь С вирусийг анагаахын тулд хэдэн сарын курс эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй юм бэ?

 

-Вирусийнхээ генотипээс шалтгаалдаг юм. Монгол хүнд халдварласан С вирусийн генотип нь ихэвчлэн нэгдүгээр генотип байдаг. Нэгдүгээр генотип бол эдгэрэх нь арай удаан байдаг. Тэгэхээр нэгдүгээр генотипээр халдварласан бол зургаан сараар л курс эмчилгээ хийгдэх байх л даа. Ингэж л тооцоо хийж курс эмчилгээний үнийг 1800 доллар гээд байгаа юм ш дээ.

 

-Та элэгний С вирусыг эмчилдэг софосбувир эмийг ийм хямдралтай үнээр оруулж ирэх боломж байна гэдэг саналаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарт хэлж үзсэн үү. Элэгний С вирус гэдэг бол үндэсний хэмжээнд харанга дэлдсэн өвчлөл гэдэг утгаараа төр засгийнхны сонорт дуулгаж дэмжлэг хүссэн болов уу?

 

-Ерөнхийлөгчид танилцуулсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар онцгой анхаарал хандуулж их дэмжиж байгаа. Ерөнхий сайдад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, судалгаа энэ тэрийг танилцуулъя гэдэг хүсэлт тавьчихаад байгаа. УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаад ч дуулгасан. Бүгд л дэмжих байр суурьтай байгаа. Яам маань л дэмжихгүй байгаа.

 

-Бид энэ тогоон дотроо бужигнаад л байх зуур нөгөө компани нь хямдралтай үнээр өгөх саналаа цуцалчих вий дээ. Ер нь гэрээ хэлцэлдээ хугацаа заасан юм байгаа юу?

 

-Манай хурдаас их шалтгаална л даа. Ямар ч зүйлд тэвчээрийн хязгаар гэж байдаг. Ингэж их хямдруулах өөр газар дахин олдох болов уу даа. Үгүй л байх вий гэж эмээж байна. Энэ компани 12 оронд л ийм хямдралтай үнээр эмээ борлуулахаар болсон байгаа. Тэдний нэг нь Монгол Улс.

 

-Софосбувирыг хэрэглээнд нэвтрүүлээд бараг жил болох гэж байна. Хэдэн хувийн үр дүнтэй байгаа вэ. Сүүлийн үеийн судалгаа байгаа биз дээ?

 

-Сүүлийн үеийн судалгаагаар рибавирин гэдэг эмтэй хавсраад уухад 80 хувьд нь үр дүнтэй. 100 хүн эмчилгээ хийлгэлээ гэхэд 80 хүн нь элэгний С вирусээсээ салж чадна гэсэн үг. Интерферонтой хавсарвал бараг 100 хувийн үр дүнтэй. Үндэсний хэмжээнд С вирусээс салгах боломж гарч ирчихээд байхад аманд орсон шар тосыг хэлээр түлхээд байх юм. Ард түмний эрх ашгийн эсрэг хүнд суртал гаргадаг салбарын яам байснаас байгаагүй нь дээр шүү дээ.

 

-Та дотор нь ажиллаад, бодлого тодорхойлолцоод л явж байна. Тэмцэхгүй байна уу?

 

-Тэмцээд ганцаардаж байна ш дээ. Элэгний хавдрын үндсэн гол суурь нь В,С вирус. В вирусийн хувьд дарангуйлж болдог, бүрэн эдгэрдэггүй вирус. Хамгийн сайн эмчилгээ хийлгэхэд л гуравхан хувь нь эдгэрч байх жишээний. Харин С вирусийн хувьд үндсээр нь устгах боломж гарч ирэх гээд байна.  

 

-Ер нь ийм эмийг, ийм үнээр оруулж ирэх боломж байхад бүртгэхгүй байгаа нь цаанаа улс төрийн шалтгаан байна уу. Уг нь бол элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг орны хувьд нэг өдрийг ч алдмааргүй л санагдах юм?

 

-Тэгэхээр эрүүл мэндийн яам жаахан задгай сэтгэмээр байгаа юм. Дүрэм журмаа мөрдөлгүй л яахав. Мөрдөх гэж ч угаасаа тийм зүйл баталж байгаа. Гэхдээ юм бүхэн дээр хайрцаглагдаад, тэндээ боогдоод байж болохгүй. Үндэсний аюулгүй байдалд нүүрлээд байгаа чухал асуудал дээр юун тэр гурван жил хүлээх журмын заалт вэ. Үүнийгээ өөрчилдөггүй юм бол ядаж чухал эмийг заавал гурван жил хүлээхгүй гэдэг нэмэлт заалт оруулах хэрэгтэй биз дээ. Юу нь болохгүй байгаа юм.

 

-ДОХ-ын эсрэг эм гарчихлаа гэхэд бид бас л гурван жилийнхээ журмыг яриад л сууж баймааргүй байна ш дээ гэж үү?

 

-Ердөө л наадах чинь. Эбола вирусийг эмчилдэг эм гээд л гараад ирлээ гэхэд бас л гурван жил хүлээх үү. Бухимдахгүй байхын арга байхгүй байгаа биз.

 

-Энэ эмийг ямар компаниар дамжуулж оруулж ирэх юм бол?

 

-Өөрсдийнх нь албан ёсны борлуулагч компани Монголд байдаг юм билээ. “Омбол” гээд компани.

 

-Та тэр компанид хувьтай юм биш биз дээ?

 

-Ямар ч хувь байхгүй. Шалгадаг газар байвал шалгуулчихмаар байх юм. Хэрэв надтай хардаад байгаа юм бол Монголын талаас оруулах компанийг нь сольчих л доо. Надад хэн оруулж ирэх нь огт сонин биш байна. Ийм сайн эм оруулж ирье гээд элэг судлаач хүний хувьд дэмжихээр элдэв хардлагад өртөөд байх юм. Элэгний эмчийн хувьд энэ эмийн ач холбогдлыг би маш сайн ойлгодог. Ганц өдөр ч алдахгүй Монголдоо нэвтрүүлье гэж хичээж байгаа минь үнэн. Ерөөсөө л энэ талаар дагнан ажиллаж байсан хүнийхээ үүднээс, энэ салбарт бодлого тодорхойлолцоод явж байгаагийнхаа хувьд үүргээ гэж бодож л ийм юм хийж байна. Түүнээс энэ эмнээс би ашиг олох гээд байгаа юм биш. Би чинь Ази Номхон далайн орнуудын элэгний эмгэг судлалын зөвлөх ш дээ. Тэр холбооны хурал дээр судалгаанууд байнга гардаг. Тэгээд л энэ эмийг бүртгүүлэнгүүт нь очиж уулзана даа гэж төлөвлөчихсөн байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард софосбувирыг АНУ бүртгэж авсан. Дөрөвдүгээр сард би тийшээ ажлаар явж таарсан. Тэгээд л компанийнхантай нь уулзаад хямдралтай үнээр авах санал тавьсан л даа.

 

-Энэ компанийн төлөөлөгч Монголд ирнэ гэж байсан. Хэзээ ирэх вэ?

 

-Өмнө нь ирээд явсан л даа. Удахгүй дахиад ирнэ. Манайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад элэгний С вирусийг устгах талаар техникийн хурал энэ сарын 12-нд зохионо. Эндээс нэг зөвлөмж гарах байх. Үүний дараахан тэдний төлөөлөгчид манай улсад ирэх болов уу. Тэр үед нь бид тодорхой шийдэлд хүрчихсэн л баймаар байгаа юм.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (104)

  • IRGEN (103.10.22.189)

    2017-09-18

    C.BIRUS USTGADAG KFC BDAG SHUU NEG SHIRHEG NI 140000 TUGRUG. KFCNII DUNDAH USEG NI TASHAA TULSAN P SHUU. UGLUU 9-16 TSAGIIN HOOROND. KFC1 DEER TEGSHHENE ERUULTOI SHILEH AUAGATAI US TAWIJ 5-7MINUT TAWIJ USAA UUNA BAS ELGEN DEEREE KFCEE TABINA. 16-HOISH KFC 2.DEER USAA 5-7 MINUT BLGAJ BGAAD UUNA BAS ELGEN DEEREE TABINA ELEGNII HATUURALTAI HUN INGEJ TAWIJ USAAR BGAAD EDGERSEN GEDEG TER UNETEI EMIIG AWCH CHADAHGUI BGAA UED ENE HEREGTEI SHUU BI BAS UURUU TAWIJ UUG BGAA. ENE.KFCIIG AWAHIIG HUSWEL. TZENTR REGION GEED HAIGAARAI BAS HOM BAG ABAARAI ENE BOL ASAR UR DUHUTEI YUM BNALEE UURSDUU MED UWDUH HETSUU

  • ynshigch (112.72.13.77)

    2015-09-14

    Yamnii xeden uy ch medexgbvi xvnd syrtalyyd gai bolj baix umaa. Mongolchyyd elegnii xavdraar vxej bxad uy ch xj chadaxgvi bj chaddag xvnee sonsoxod yadag um ve. Tegsen murtluu uy ch medexgvi solongos lam xvnd emchlex erx olgox geed gvigeed bg

  • (183.177.101.58)

    2015-03-27

    uuniig daruihan shiideed uguuch dee.Ard tumen chin huleeseer bgad tesehgui shuu dee.

  • иргэн (202.179.18.61)

    2014-09-21

    хүнд сурталтай эмнэлгүүдээ хараачээ наймаа х ийхээ бодоод байх юм юу ч хийсэн юмгүй

  • (202.179.11.178)

    2014-09-20

    eruul mendiin salbar gedeg chin boon mongo,avilga shuu dee amraa ded said avilaga sain og l doo tegvel khurdan shiidegdej MONGOLIIN ard tumend tusaa ogno.BI KHUUKHDEE GRUPT ORUULAKH GEED 3-N JIL KHOOTSOLDOOD BARAKHGUI BGAAM YAGAAD GEVEL AVILGA OGOKHGUI GEGEED.GOVISUMBER AIMGIIN EMCH NARIIN KOMSIIN 2-S BUSAD NI KHUUKHDEE SOKHORSON KHOINO NI AVAAD IREE TEGVEL GRUPT ORUULJ OGNO GESEN MASH OGOOMOR KHARIULT KHELSEN BI IKH BAYRALLAAD BGAA P I Z D A KUUDAD YAGAAD -18 -19 ZUUDEG LINZTEI KHUUKHED GRUPT ORDOGGUI YM BE GESEN CHIN M.ULSIIN ERUUL MENDIIN KHUULIAR BOL ZAALT NI KHUREKHGUI BNA GENEE KHUULINDAA BOL 00,3 GESEN ZAALT BDAG ENE NI SOKHORSONOOS YLGAAGUI GESEN UG. SOKHORSON KHOINO NI GRUPT ORUULAAD EMCHIL GESEN KHUUL YM BAUKHDAA ENE MON ENRENGUI KHUUL SHUU ENE MET ZAALTIIG ERKHEM SAIDTAN UDVAL MEDEJ BGAA BOL UU ESVEL MEDSEN CH MEDEEGUI DUR ESGEED NAMIIN DARGAA BODOOD YVAAAD BNA UU UDVALAA!!!!!!!!!!!!!!!!!

  • Вирус судлагч (217.99.2.195)

    2014-09-19

    Энэ бол худлаа дэлхий дээр одоогоор вирусийн эсрэг эм гараагүй байгаа туршилтын шугамаар л ядуу орнуудад туршиж байгаа нь . Германд маш олон жил ДЭлхийн эрүүл мэндийн байгууллагаас маш их хөрөнгө хаяж судалгаа хийгдэж байгаа гэвч үр дүн нь одоогоор гараагүй л байгаа. Харин манай эрүүл мэндийн яамныхан сайн ажиллаж байгааг юм бишүү сайд гэж долигнож хорт умийг ард түмэндээ туршихыг хориглож чадаж байна. Тухай орондоо гурван жил болоогүй эмийг оруулж ирэх гээд чичрээд дайраад байгаа энэ залуу химийн эмийн хор нөлөөг мэдэхгүй байна гэж баймааргүй л юм. Вирус бол эд эсэд ургаж хооллодог гэж хэлж болно. түүнийг устгахын тулд эсийг үхүүлж байж л вирусыг үхүүлдэг. тГэхээр энэ бол маш хортой нь тодорхой. Саяхан л интерфероныг хоргүй нээлт гэж зарлаад л маш олон хүн хэрэглэсэн нь үс унах хараагүй болох зэрэг олон гаж нөлөтөй тул дэлхий нийтээр татагалзаж байна Бодох л хэрэгтэй

  • зочин (103.9.91.108)

    2014-09-19

    Монгол хүн тэр тусмаа эрүүл мэндийн дэд сайд хүн өөртөө ашиг олох зорилгоор ард түмэн дээрээ гадны нөхдүүтэй нийлж туршилт хийх ёс зүй байхгүй шүү.

  • virus (150.129.143.248)

    2014-09-19

    http://is-med.org/news/sovaldi/2014-07-16-208 USA -d Sofosbuvir, EU-d Sovaldi. Une ni USD80,000-USD95,000 uls ornoosoo hamaaraad. Israeli mun heregleed ehelsen. Amerikiin Emiin uildwer ni unee buulgahyn tuld Inetheg uls d uildwerleheer yaria hiij baigaa. Umnud Solongos 2015 ond arai baga uneer oruulj irehiig mun yariltsaj baigaa. Mungu henii karmaand oroh ni hamaagui ee yaraltai oruulj ireed ard tumnee angaahyg husie.

  • Zochin (183.81.169.22)

    2014-09-19

    bi elegni b birustai Amarsanaa emchiin emnelegees Tenofovir gedeg em avch uugaad 3 sar sariin daraa shinjilgee ugsun chin birus idevkhjilgui garsan unekheer sain em bna lee b burustai humuus ene emiig avch hregleed uzeerei

  • Zochin (183.81.169.22)

    2014-09-19

    bi elegni b birustai Amarsanaa emchiin emnelegees Tenofovir gedeg em avch uugaad 3 sar sariin daraa shinjilgee ugsun chin birus idevkhjilgui garsan unekheer sain em bna lee b burustai humuus ene emiig avch hregleed uzeerei

  • (112.72.13.124)

    2014-09-18

    ene hulduu zaluu happy verital ch biluu neg tiim emnelegtei um bn ee shd, yadarsan ard tumnee shulj muljsun laboratoriinh ni une tengert hadsan aimaar unetei, bas uzlegiinh ni une bargiin hun diilehgui dee, aimaar, ene nuhur ajlaa hiihgui huviinhaa biznesiig l bodoj yavdag baih, eruul mendiin salbart uy hiisiin udval ene 2, hamag mungiig ni tsavchaad duusgaa biz dee, ene em bol shal hudlaa, enend orlogo oruulj eruul mendeeree turchiltiin tuulai bolohgui baival deer shuu mongolchuud mini, bayachuudad hurungu oruulsnaas eh orniihoo uvs urgamliig heregleed yavsan ni ulziitei baih daa,

  • Udval ooroo ovdoj uzeegui l bna da (168.188.20.39)

    2014-09-18

    Энэ эмийг уух гэж хүлээгээд залхаж байна, Энэ хүмүүс ингэж цуурч нэгнийгээ хардаж сэрдэж байхаар, мэдээлэл хөгжчихөөд байхад интернетээс мэдээлэл аваач ээ. Би л хувьдаа энэ эмийг энэ үнээр нь хурдан авч уумаар байна. Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа мөнгө угаадаг ч бай, хувийн компаниа өөд татах гэсэн ч бай, миний төлсөн мөнгө хэний ч халаасанд орсон хамаагүй энэ эмийг авч уумаар байна. Миний вирус идэвхжчихээд Интерферон, Рибавириний эмчилгээг 9 сар хийлгэлээ Вирусын тоо цөөрсөн ч идэвхжил нь буурсангүй, энэ эмийг гарвал 1жилийн эмчилгээнийхээ үлдсэн 3 сард энэ эмтэй хамт хэрэглэе гэж бодсон ингээд талаар болж байгаа юм байна л да. Миний үеийнхний ихэнх нь Сайд Удвал мэтийнхний балгаас болж эмнэлгээс, зүү тариураар, ажлын хариуцлагагүйгээс болж халдвар авсан. Одоо тэгээд бас эмээ оруулаад өгчихгүй уумаар байгаа нь ууна биз, янз бүрийн хэл ам татлаад итгэхгүй байгаа нь уухгүй л байна биз дэ, 1 жилийн дараа гэхэд үр дүн харагдаад болох болохгүй нь ил тод болно. Иймхэн юмыг шийдэж чадахгүй ийм төр засагтай байх ч гэж. Энэ төр засгаас ингээд өгөөч тэгээд өгөөч, байр орон өгөөч, мөнгө төгрөг өгөөч, бэлэн мөнгө тараагаач гэж гуйсангүй, Зүгээр л наад эмээ энэ үнээр нь надад зарах боломжийг тэр холбогдох хүмүүст нь олгооч гэж гуйж байна. Угаасаа шинээр гарсан эмийг тэр өвчтөн ихтэй оронд ингэж хямдруулж зарах боломж болоцоо нөхцөл байдгийг би мэдэж байхад энэ төр засагт байгаа хүмүүс мэддэггүй юм байхдаа.

  • (103.26.193.2)

    2014-09-17

    Родж

  • (103.26.193.12)

    2014-09-17

    amarsanaag shalgah shalgah heregtei ene bol tom bisines tosvoos mongo gargaad huzuu huvaah naimaa bgaa gesn ashgaa huvaah talaar ch yrij yvaa hun

  • (202.21.106.167)

    2014-09-16

    Ямарч өвчнийг анагаах сайн эм тариа дэлхий дахинд бий бий, харин манай эм импортлогч нар тэдгээр эм тариаг оруулж ирэх сонирхол ер нь байхгүй дээ ард иргэд бүгд эрүүл болчихвол хэн тэдний оруулж ирсэн эм тариаг авах билээ.

  • Mongol (86.21.164.43)

    2014-09-16

    Yneheer mundag hyn sanagdsan shuu. Hyndeldeg . Elegnii tal deer bol medleg n tasarhai uym bna lee. Bid ene hyniig demjij bval ene hyn Olon Mongol hynii ami nasiig avrahad tuslah n oilgomjtoi.medlegtei hyn gedeg tsaanaa l oor. Bitgii l buruu zamaar orchihooroi, ard tymniihee toloo ynench bval ard tymen chin taniig nasan turshdaa hyndleh bolno gedgiig ***** martaarai. Ene emchilgeeg hurdan ehluuleh tal deer sain hootsoldoorei. Virus C bol ih hetsuu. Tiim amarhan edgehgyi. Urdnii emchilgeenuud n ih udaan bas hynd ih muu nolootei bdag bsan. Odoo ene shine garch bgaa n bogino hugatsaand tegeed virus byr moron ustah naidvar ondortei. Ene 900$ ch bna u1800$ ch bna uu. Mongoliin tor zasag c virustei humuus dee yne gyi hiigeed ogchih heregtei sh dee. Ondor hogjiltei ornuudad mash ih ondor ynetei niilyylegdej bgaa drug sh de.

  • удалай (203.91.117.4)

    2014-09-15

    энхбаярын төлөө үхэж байсан мөртлөө ард түмнийхээ төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй ёстой удбалай авгай байна

  • удбалай (203.91.117.4)

    2014-09-15

    удбулай гэдэг чинь ёстой удалай юм байна даа

  • (112.72.11.102)

    2014-09-15

    уг нь энэ сайхан хүн эмчээ хийвэл сайхан л байна гэвч бодлого тодорхойлдог юм шийдэх эрх нь байдаг бол ийм хүмүүс дээрээ байсан нь дээр

  • (202.179.10.62)

    2014-09-15

    амарсанаа сайдаа та эмчээ хийгээчээ танд үзүүлж эмчлүүлүүлэх хүсэлтэй маш олон хүн байна в вирусыг эмчилгээг эрүүл мэдийн даатгалд хамруулж олон иргэдээ аврах хэрэгтэй байна. в вирусыг бүрэн устгадаг алдар эмчийн эм судалж үзсэнүү энэ хэр найдвартай юм болоо танаас зөвөлгөө авах ямар боломж байгаа вэ

  • zochin (202.180.220.82)

    2014-09-15

    3-4 honogin omno avtobusand taarch bsan Ih engiin hun bna lee Manai teneg darga nar bol tegj shahtsaldan barin yavaghui dee Mongol humuus elgeer ovdon zovj baigaag bainga harj baigaa bolohoor meddeg zuileeree tus boloy gesen zov sanaa bna shuu dee Tani ajild amjilt husey

  • (112.72.11.122)

    2014-09-15

    бидний энд бичиж байгааг томчууд уншдаг болов уу Амарсанаа сайдыг хөдөө орон нутагт явж байхад нь уулзсан их энгийн ухаантай хүн байна лээ аргагүй бухимдаад л ингэж ярьж байгаа юм энэ эмийг хурдан оруулж ирмээр байна Үр дүнг мэдэж байгаа хүн цаг алдаад байхаар бухимдаад байна ш дээ угаасаа монголд үнэхээр сэтгэл гаргаад юм хийнэ гэхээр заавал хардаж сэрдэх юмдаа

  • (103.26.193.17)

    2014-09-15

    Amarsanaa ard tumend hairtai dur esgej ashig hardag euul ovchtei n medgedhgyi hun ashgaa huvaae geed guij yvaad bgaa gesen ul moroor n yvbal ih ym garnaa ATG shalgaval taarna

  • (202.131.248.54)

    2014-09-15

    eryyl mendiin salbar uklam doroitson bn lee. shinechleiin zasagt ulamjlaliin said n ydwal bn. yilchilgee ene ter ogt bhgyi, bolimoor ium , ardiin nam shinechlegdeed hocrogdson n huwisgalt namd orson doo, ted iim l bodlogo yawuulj bn

  • (124.158.88.13)

    2014-09-15

    хэлэх ч үг алга, Ийм яамаар яах юм. Хортой эм хяналтгүй хаа саагүй хргэдийг хордуулж байхад яаж ч чаддагүй. Хүнд нэн хэрэгтэй юм болохоор яам царайлайд, сайд цариалаад суугаад байдаг. Олон мянган ядарсан иргэд хүлээж байгааг мэдэж л баймаар юм. Арайчдээ.

  • (150.129.141.219)

    2014-09-15

    Манай оруулж ирэх гээд байгаа эм чинь жинхэнэ АНУ-гийн компани хийсэн биш Энэтхэгт хийсэн нь орж ирэх ггэд байгаа юм биш үү Тэгээд л хямд байгаа юм Үйлчилгээ нь адил үр дүнтэй байж чадах уу Энэтхэг, Хятад, ОХУ гурав хуурамч эм үйлдвэрлэлтээрээ эхний 3 байрт ордог шүү дээ

  • (220.245.169.143)

    2014-09-15

    obchind huleelt gej bhgui ene zaluugiin ajliig demjeech mash olon hun zobood, uheed bna sh dee hurdan oruulj ir bas ,b, birusiig ustgah delhiin shine debshiltet ym baibal oruulj ireech

  • Мгл (103.26.193.22)

    2014-09-15

    Монголчуудыг хамгиин ихээр алж, зовоож байгаа элэгнии вс вирусииг гол тараагч нь эмнэлгиинхэн гэж байгаа. Тэгээд эмчилэх эмииг нь хориоод байдаг нь гэмт хэрэг хорлон суйтгэл биш гэжуу???. Зарим улс монголчууд тэр чигээрээ вс вирус тээгчид , хилээрэй ***** оруул гэсэн бодлого барьж байгаа. тэд нар монголчуудын 25% вирус тээгчид циррозтон хорт хавдартан гэдгииг сонсоод шоконд ордог шуу

  • Мгл (103.26.193.2)

    2014-09-15

    Америкт туршигдчихсан эмииг монголд хэн туршилж судалдаг юм бэ. Удвал гэж ухаанд нд нь ухна ишиг энхбаяртай уначихсан мулгуу байх.Элэгнии овчлолоор монгол дэлхиид тэргуулдэгииг хэвээр байлгах гээд , ард тумнээ хортхавдраар хэдэн мянгаар нь ухуулж байх гээд зоруудлээд байгаа юмуу???Яаралтай оруулж ир!!

  • uvchtun (122.201.25.46)

    2014-09-15

    D virus-iig yah ve? C ch bai D bai B virus deer suurildag yum bishuu? B-g ni ygyi hih yostoi gej oilgood baina. Zuv uu? Tegeheer B-g ustgah heregtei baih.

  • Khulan (182.160.33.255)

    2014-09-15

    Amarsanaa ene zaluu mash mundag zaluu. Yarij bga bugd n unen. Jinhen ard tumnee eh ornoo eruul mendee gesen setgeltee zaluu. Iim hun mash hovor

  • иргэн (202.21.113.140)

    2014-09-15

    улс, эх орон маань ард түмэн дээр тогтдог.Ард түмэнгүй төр улс гэж үгүй,иргэд нь олноороо аюулт өвчинд шаналж байхад иргэнээ боддоггүй дампуурсан төр,мөн гашилсан яам ч байх гэж ичмээр. Амарсанаа сайдаа энэ ажлаа битгий цаасан дээр үлдээгээрэй заавал ажил хэрэг болгож ард түмэндээ туслаарай.Удвал чи ганцхан Энхбаярын өмнөөс яаж байлаа...Чи ард түмэн надад хамаагүй гээд үнэнээ хэлээд чаддаг хүнд нь ажлаа өгөх хэрэгтэй.Энэ эм оруулж ирэх асуудлыг татгалзаад,удаашруулж байгаа бүх хүмүүсийг энэ өвчнөөр өвчинөөр өвдүүлэх боломжийг өгөөч БУРХАН минь...

  • (27.123.213.245)

    2014-09-15

    Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй ЭМЯ хүнд сурталдаа баригдсаар байгаагийн жишээ бол энэ. Үүнээс чухал ажил бас байгаа л юм байх даа

  • (202.21.106.102)

    2014-09-15

    Манайд энэ эмийг хийгээгүй. Тэр хийсэн гээд байгаа эмч чинь энэ эмний тухай хаг

  • (150.129.140.14)

    2014-09-15

    Yamar ch ajliin uyaldaa holboogyi setgelgyi yumnuudaas bolj bid ih hohirch bnaa

  • SSS (103.26.193.5)

    2014-09-15

    UDVAL NERTEI BARIMAL SHAVAR HOGSHIN GICHII BOLIVOL TAARNA.HICHNEEN HUN OVCHIN SHANALALAAR NAS BARJ BAIGAAG NOHORGUI LESBI ENE LALARIN HOGSHIN GICHII OILGOHGUI BNA UU?!!ERUUL MEDNIIN YAMAAR DUURGESEN HODOONII BOLON GUDAMJNI AVGAICHUULTAIN AMBAARDAJ HOON ZAILUULBAL TAARNA.

  • dorj (202.55.191.34)

    2014-09-15

    ard tumnee boddoggui abgaig zailuulmaar um Altankhuyag aa

  • dorj (202.55.191.34)

    2014-09-15

    ard tumnee boddoggui abgaig zailuulmaar um Altankhuyag aa

  • dorj (202.55.191.34)

    2014-09-15

    ard tumnee boddoggui abgaig zailuulmaar um Altankhuyag aa

  • dorj (202.55.191.34)

    2014-09-15

    ard tumnee boddoggui abgaig zailuulmaar um Altankhuyag aa

  • 12 (122.201.20.131)

    2014-09-15

    Udwal boliochee

  • (182.160.35.253)

    2014-09-15

    mangar batsaa uy meddeg um be ?

  • зочин (112.72.13.223)

    2014-09-15

    happy viritast interferion танай эмнлэлэг үнэхээр өвчтэй хүмүүсийн мөнгийг л авахыг боддог.Арай л дэндүү үнэтэй.шуналтай юмаа чи

  • (103.26.193.2)

    2014-09-15

    Амарсанаа нүдээ нээ цаана чинь монгол хүн наад эмийг чинь нээчихээд байгаа бус уу

  • (103.26.193.7)

    2014-09-15

    өөрийхээ эмнэлэг, аптекийг өөд татах арга гэж эмнэлгийнхэн ярьж байсан

  • Зочин (180.149.78.26)

    2014-09-15

    Хачин юм. Энэ эмийг хүлээж байгаа хүмүүс маш олон. Гэтэл яам маань хаширлаж байгаа юм уу хэтэрхий хойрго хандаж байгаа учрыг ойлгохгүй юм.

  • Zuraach (86.140.214.170)

    2014-09-15

    Udwal said ooriinxoo xuwiig nemex geed l bn sh dee, ded said aa! Oilgoxgvi bn uu? Vvniig chini " es vildel" gej awilagyn tuxai xuulid zaasan bdg sanagdax yum...

  • zochin (103.26.193.14)

    2014-09-15

    Amarsanaa guai ta nariin naad ambits, alban tushaal,shiree sandliin asuudal chin ard tymniig elgeer ni gazar mulhuulj bgaag medej baina uu.Uneheer achtai tustai yum bol ingej Yam, hural,shinjeech geed hevlel saitaar hereldej piar-aa usguh geed suuhaar Zasgiin gazriin huraldaanaaraa oruulaad shiidverlechihej boldoggyi yum uu.Neg heseg hyn teeg taviad bgaa bol niiteeree heleltseed hudaldaand gargaval uvchtei humuust tus dem boloh bus uu

  • bayarbileg (112.72.13.230)

    2014-09-15

    bi 27 nastai. C virustei gsn. Arhi tamhi hergeldgui unench bhad yagad ve

  • (89.103.29.15)

    2014-09-15

    ene emiig hurdhan oruulj ireerei.

  • (89.103.29.15)

    2014-09-15

    ene emiig hurdhan oruulj ireerei.

  • (89.103.29.15)

    2014-09-15

    ene emiig hurdhan oruulj ireerei.

  • bbbb (89.103.29.15)

    2014-09-15

    ene emiig hurdhan oruulj ireerei.

  • (103.229.120.56)

    2014-09-14

    Óäâàë àâãàà ÷ óäààõ ë ñîíèðõîëòîé. Áàéäàë òºðõèéã íü õàðñàí ÷ êîììóíèçìûí ¿åèéí ÿëçàðñàí õ¿íä ñóðòàëòàí, áýðòýã÷íèé òºðõ òîä õàðàãääàã. Îðîñîîñ õàëäâàðëàñàí õ¿íä ñóðòëûí ìåõàíèçì ìàø àìü áºõòýé. Ò¿øìýë¿¿ä áîë ººðñäºä íü àøèã óíàõã¿é ýñâýë àæèë óäàõààð áîë àñóóäëûã øóóä õàâ äàð÷èõäàã. Ôåëèêñ Äçåðæèíñêèé õ¿íä ñóðòàëòíóóäûã øóóä áóóäàæ àæèë óðàãøëóóëæ áàéñàí ò¿¿õòýé. Ýíý ìàëóóäûã ÿã òýãâýë òààðíà.

  • C (103.229.121.161)

    2014-09-14

    http://is-med.org/news/sovaldi/2014-07-16-208 Sofosbuvir ner ni ANU d heregledeg, EU-d Sovaldi.

  • би вируснаас салмаар байна (103.26.193.32)

    2014-09-14

    Улс төржилгүй ард түмнээ энэ аюулт өвчнөөс салгамаар байна

  • (202.21.106.102)

    2014-09-14

    Ene said nertei Udval awgaigiin utas ni baiwal enbayr chini uvdsunuu Bol ta yah be .Uilaad zuwshuurul ugh baisnuu gej asuuh yumsan

  • (124.158.95.132)

    2014-09-14

    virus ustgadag em yamar ih gaj nuluutei baidgiig humuus er medehgui bn ene bol zuvhun biznes shuu virus bur ustaj alga bolohgui zuvhun horuu chanar n sularna shuu bas ys unah busad erhten sistemd uur uvchin uusne ene talaar ta buhen sain eren survaljilj unshaarai ene bol zuvhun biznes kkkkk

  • Zochin (150.129.143.61)

    2014-09-14

    Eruul mendii ded said ni yaman dotroo uchraa olj oilgoltsoj chadahgui baij irgediin eruul mendiig yaj hamgaalagch ium be. Mun mongolchuud turshiltiin tuulai bishuu saidaa. Mongol tumnii eruul mender ashig oldog homhoi setgelee tataarai.

  • C virusaa ustgasan hunees (103.26.193.3)

    2014-09-14

    BI 2004 ond 3 emnelegt hevteed C virus tussan. tegeed 2012 ond 3 emnelegiin baruun tald bdag BUyant Setunary gedeg emneleg germanaas Interferon alfa, Ribavirin oruulj irdegiig sonsood emchilgee hiilgesen. Odoo virus buren ustsan. 48 doloo honog buyu barag 1 jil emchiin hyanaltad emchluuldeg. namaig Songdo emnelegiin Davaadorj emch hyanasan. Uneheer bayarlaj yavdag shuu. Yag ene emchilgeeg Thailandiin Bumrungrad emneleg hiine gesen, gehdee bainga tiishee yavna, hezuu sanagdsan. 7 honogt 330-380.0 togrog bolj bsan. Niit 20ood saya bolson bh aa. Sorog noloo ni hun huniihee bieiin bdal, huuch ovchin zeregees boldog yum bilee. Zarim hun duusgaj chadahgui bolij bsan. Minii us jaahan unasan, bie ereonhiidoo sularch, tsusnii tsagaan boom bagassan. gehdee emchilgee duussanii daraa butsaad heviin boldog. Ali boloh zaluudaa emchluuleh heregtei yum bilee shuu.

  • Zochin (112.72.13.62)

    2014-09-14

    Mongolchuud oorsdool naad tariagaa hiideg yum,manaihar hiilgevel mongo tol gesen mongo yaridag hun,ene said ooroo uls toroor yabj biznes hiih bsan yum bol humuusiin ovchiniig edgeene gej mongo togrogiig n avchihaad ovchitonguud n tariandaa hordon boom n unasan,esbel virus n ulam ihdeed hend handahaa medehgui,ene emch said bolson geed ovchitonoo uzehgui hayad,emch nar n ene em tarianii talaar medehgui,suvlagch n manaih ene tariag hiihee bolison geed tariand orson humuus n oor emneleg emchid uzuuleh geeheer ankh emchilsen emchildee hand geed hetsu yum bilee. Saidaa naad em tariagaa sain sudlaad hariutslagtai handaarai daa

  • Zochin (112.72.13.62)

    2014-09-14

    Ene hunii hubiin emneleg happy viritast interferion tariag hiilgej bsan anhnii humuusiin neg bna.mongold anhk udaa oruulj irsen amerikaas geed surtchilaad bsan obchitong gardag sorog ur dagabaraa ene Hun bolon busad emch ch medehgui,sublagch n tariagaa hunii bienii haana yaj hiigee ch medehgui,ooriinh n Eej geh emnelegiin darga avgai

  • C (103.229.121.161)

    2014-09-14

    Hen oruulj irehj ni er ni tiim hamaatai yu. Humuusiig zowlongoos ni salgah ni iluu chuhal bus uu. Seoul d ene em bas huleegdej baigaa. Tend 1 jiliin kurs ni $90,000. Solongosyn eruul mendiin yam mun undesnii daatgal nar Amerikiin emiin uildwertei une buulgah talaar yaria urgeljilseer baigaa. Mongol iim hyamd uneer oruulj irwel bi olj emchilgeend hamragdmaar baina.

  • (202.61.97.100)

    2014-09-14

    Vius neesee salmaar bna shuu. Udruus udurt dordood bgaagaa medereed bh yum daa.

  • (101.116.12.45)

    2014-09-14

    Interferon gej tariatai uul ni havsarch heregledeg yum. Gehdee ene yamar emchilgee bolohiig medehgui.Bi Australid Hepatite C giin emchilgee hiilgej virusee ustguulsan. Tegehed oiroltsoogoor 40 garui myangan dollar bolson.Interferon emteigee niileed 5000 dollar orchim bolson.Tegeed ter chini baingiin nariin mergejiliin emchiin hyanaltad baij urgelj tsusnii shinjilgee ogch baidag. Tiim amarhan emchilgee bishee.Zugeer neg em uugaad edgechihdeg yum bish dee uul ni.

  • sambu (180.149.78.20)

    2014-09-14

    amarsanaa sain zaluu mundag ajilj bga gj bodoj bna. nas zaluu bna hol ywah bhaa

  • Kook (109.129.156.34)

    2014-09-14

    Biz eps baisan c yardage um...uhliin OBCNOOSOO sale baib*****

  • Unbalanced (109.129.156.34)

    2014-09-14

    Amaraa campaign demjij NBA.. Bid obcnoosoo hurdan salmaar Bna. Udbalaa ci hurdan sided ogoldoo sun altar emgen ee

  • (103.229.123.113)

    2014-09-14

    Наад авгай чинь хахууль горьдоод суугаад байгаа юм биш үү.

  • Zochin (185.64.196.16)

    2014-09-14

    Yamrbaa em bol zaabal turshigdah estoi.Mongold heregtei em bol sain l bn. Gehdee sain gesen bolgon sain bish. Ter ylsdaa tsoo shine garsan bol ntyrshiltiin hygatsaa boloogyu gesen ug yum bishuu. Mongol hun tyrshiltiin tyylai baij byshyy tyylia gedeg shig buh zuild gadniin turshiltiin tyylai bolj bolohgyu gdgiig bas anhaarha estoi.Hashir bailaa geed yu ni myy boloh yum be,hyyli durem ch bas baidag biz.Bid denduu tyilshiramtgai ychir dandaa alddag ychir yaran turgen hudulj bolohgyu bh,yl syyritai baij uur bysad ornii emtei haritsyylj uzeh estoi l bhdaa

  • зочин (202.21.113.141)

    2014-09-14

    ламбаанийн бууны нохой тэр нэг америкаас ирсэн хар нөхөртэй ламбаа уулзаад байсан. элгэнд их сайн эм оруулна гээд байсан. чи муу хэрүүл мэндийн саад минь битгий худлаа шаагаад бай. бас төрийн мөнгө идэх гэчихжээ. мундаг эм гараад чамаас өөр хүн мэддэггүй мал вэ. чамтай тооцоо бодноо муу *****

  • irgen (94.112.196.215)

    2014-09-14

    HUND SURTALTAI MEDLEG MUU HUDALCH LUIVARCHIN ALTANHUYG UDVAL NARIIG UTER TURGEN ZAILUULAH TCAG BOLJEE ARD TUMNEE YDUZRUULJ UHUULJ DUUSLAA ENE 2

  • ZOCHIN (183.81.169.22)

    2014-09-14

    NAAD TENOFOVIR GEDEG EMIIG CHIN AMARSANAA ORUULJ IRDEG GESEN BAIH SHU

  • (150.129.140.95)

    2014-09-14

    biznes hiih geseb chini boldoggui yu

  • (180.235.184.87)

    2014-09-14

    nadad ih taalagdaj bn. uuniig uuval uneheer havdraar uvchluhgui biz dee. 100 % batalgaatai yu? Tiim bol hurdan oruulj ireesei. surug nuluu n her yum bol doo. Onom san oruulah yum shig bgaam. 3 sar uuhad 6.5 - 7 saya tugrug boloh tuhai medeelel utsaar ugsn.

  • zochin (183.81.169.22)

    2014-09-14

    Amarsanaa emchiin emnelegt HaPi Beritas elegni B birusiin esreg Tenofovir gedeg em zarj bna ene her ur duntei yum boloo medeh hun baival zuvulguu uguucee

  • zochin (183.81.169.22)

    2014-09-14

    Amarsanaa emchiin emnelegt HaPi Beritas elegni B birusiin esreg Tenofovir gedeg em zarj bna ene her ur duntei yum boloo medeh hun baival zuvulguu uguucee

  • (92.153.117.194)

    2014-09-14

    Сайд минь дээ. Жил хугацаандаа гацаагдаад байгаа юм биш шүү дээ. Дэд сайд гэдэг хүнийг л хааж боож байгаа нь энэ шүү дээ. Танай сайд түүний хүрээлэгчидын чинь муухай заль шүү дээ тэгэж байгаад л үүний чинь эсрэг нэг арга заль зохионо тэгээд дуусаа. Хурал чинь болохгүй за. Танай яамны хар авгай нарын хар хайрцагны бодлого хэцүү шүү.Гэмтлийн эмнэлгээр 1,6 сар яаж тоглосныг мартаагүй биз дээ. Удвалын салтаанд хавчуулагдсан Амраа сайдын тавилан хөөрхий гэхээс яалтай ч билээ дээ

  • (180.149.78.20)

    2014-09-14

    3жил хүлээх журам гэдэг өнөө цагт хоцрогдсон журам байнадаа,төр засаг минь ард түмнээ бодож энэ журмыг өөрчилж тус болоорой,бүх төрлийн өвчнөөс ард түмнээ аврахын төлөө санаа тавьж ажиллаарай,амарсанаа сайдаа амжилт

  • enhbayaraa udvaliigaa har daa (202.179.20.194)

    2014-09-14

    udval chi enhbayariin bie muudlaa geed ajlaa hayad guideg biz dee.niit ard tumnii ami nas eruul mendtei holbootoi ajild horig tavij baigaa n unen haramsaltai chamaig tsaazalbal taarna

  • Ene bas hudal baij magadgui (87.211.48.158)

    2014-09-14

    Bi gadaadad baidag elegnii virusiin turshiltiin emend orson. Tuunees bish ter em yag belen bolson yum baigui. Ene bol zugeer l neg virus baisan. Tegeed virusaar tariad. Tegeed l boloo. Sain ur dungui. Harin mongoliin baigald elegnii c virusiig ustgah chadaltai zuil bii shuu.

  • 3 jil huleeh ni zov. (87.211.48.158)

    2014-09-14

    Bi bas elegnii virustai. 3 jil huleeh ni zov. Uchir alivaa chine em sorog dagavartai baidag. Ter ni hereglesnii daraa3-5 jiliin daraa esvel nileed hojuu ilerdeg. Gadaadiinhan hort havdar tusdag ni bas tednii em tariatai holbootoi. Tegeed sorog noloo ni ilereheer buurai ornuud ruu shahdag. IImd huleej baigaad sorog noloog sain har. Sorog noloo ihtei bol mongol ruu hymd shahna. Harin mongolchuud tsever baigaliinhaa ur ogoojoor amidarsan deer shuu. Mongoliin baigald buh torliin em bii. Teriig gemteelgui avch idehee meddeggui. Harin suitgeed haychihaar chin baigal uurlalgui yah ve.

  • zochin (103.229.123.164)

    2014-09-14

    Bi 5 saraas hoish sonsson.huleegeed l bgaa.barag ail urh burt neg hun c virustei bhad chini hurdan ardtumneevavrahig bodoochee said aa.Amarsanaa emch dee amjilt husie.

  • zochin (103.229.123.164)

    2014-09-14

    Mash olon hun huleej bna.Udval ogtsor

  • (49.0.152.212)

    2014-09-13

    hyn amaa tsuuluh bodlogo

  • Иргэн (203.91.118.162)

    2014-09-10

    Амарсанаа дэд сайдад /эмчид/ үнэхээр баярлаж байна. Би С вирустэй архаг болоод хүндрээд их зовж байна. Одоо дотор эрхтэнүүд бүгдэд өөрчлөлт өгч эхэлсэн.Үнэхээр чадлынхаа хэрээр эмчлүүлж явна. энэ эмийг Америкд туршиж байхаас эхлээд сонирхож мэдэж байсан.Тэр өндөр хөгжилтэй орон туршаад, бүртгээд эмчилгээнд хэрэглээд эхэлсэн юм чинь манайд ийм аюултай түвшинд ирчихээд бхад хэдэн жилээр хойшлуулах юм яриад сууж байдаг салбарын сайд бдаг юм уу.Харин ч дэд сайддаа баярлаж хамтарч ажиллан хурдан шийдвэр гаргаж ард түмнээ аврах хэрэгтэй юм бишүү. Баталгаатай бүртгэлтэй олон улс хүлээн зөвшөөрсөн эмийг болохоор оруулж ирүүлэхгүй дүрэм журмаа барина гэж хүнд суртал гаргаад ард түмнээ санаатай хорлоод сууж байгаа САйдыг юу гэж ойлгох бэ.Зах зээлээр дүүрэн байгаа хуурамч баталгаагүй хэн хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй эм, таригаа хянаж шалгаж чадахгүй байж, үүнийг хичээн олон хүн идэж ууж хордож байгааг нь судлаж шалгаж байгаа юм байхгүй байж бУУх эзэнтэй буцах хаягтай эмийг болохоор оруулж ирэхгүй гээд сууж байгаа нь ямар санаатай үйлдэл гэдгийг эрүүл хүмүүс ойлгохгүй байна. АМАРСАНАА сайдаа таньд итгэж байгаа шүү маш олон хүн таны хийж байгаа ажлыг мэдэж хүлээж итгэж сууж бгаа шүү. Хурдан эмээ оруулж ирж олон хүний амийг аварч олон үр хүүхдийг, хань ижил, аав ээжийг баярлуулаарай. Удвал улс төрийн карьер нь нэгэнт дууссан учраас хөдлөхгүй. Манай улс төрчид ийм л хүмүүс дээ үнэхээр харамсаж хэлэх үг ч ОЛДОХГҮЙ ЮМ ДАА...

  • Мангас (202.179.29.134)

    2014-09-09

    айсуй, чи үнэхээр тэнэг хүн юм байна. Элэгний вирус арилгах эм бараг жилийн өмнө худалдаанд гарсан, энэ бол бодит үнэн.

  • (103.26.193.29)

    2014-09-09

    Zaluu min zutgeed bai,hardah neg n hardaj l baig.Sain zuiliin toloo humuus chamaig demjine,harin naad teneg Udval avgai chin ih shavriin haalt bolohnee

  • айсуй (182.160.36.37)

    2014-09-08

    наадах чинь худлаа элэгний вирус арилгах нэрийн дор шал худлаа бизнес явж байгаа. элэгний вс вирусыг арилгах эм гараагүй туршилтаар энэ эм явж байгаа нь үнэн ч монгол хүний организмд сөрөг нөлөө ихтэй. Амарсанаа чи бүү донгос

  • бямбаа (182.160.38.94)

    2014-09-08

    монгол улсын тор хун амаа цоолох бодлого барьдаг юм биш байгаа гэж заримдаа бодох юм

  • enerel (103.26.193.42)

    2014-09-08

    Hun ard mini tuslaach dee! Olon saihan humuus C viruseer owchlood uhej bna,jun juram beeeeeeeeeeeee! Udwal mini hurdlaach! Ta ooroo virustei bsan bol geed neg bodood uz dee! Amarsanaa saidad ih amjilt husie! Sain uils delgereh boltugai!

  • ARD TUMEN . (103.26.193.5)

    2014-09-08

    YUN JURAM VE INEEDTEI YM AA. AMARSANAAD AMJILT HUSIE.

  • Ard tumen . (103.26.193.6)

    2014-09-08

    UDVAL SAID AA YARAVCHILJ TUSLAACH EE.

  • zochin (175.223.36.75)

    2014-09-08

    Udvaliin xamaatan shuu yag yarival sudlaarai neeree shu

  • СҮХ (103.229.176.166)

    2014-09-08

    ШЭЭСЭЭ УУХАД Л БҮХ ВИРУУСНУУД УСТАНА ШҮҮ ДЭЭ, МЭДДЭГҮЙ ХҮМҮҮС ХАМАГ МӨНГӨӨ ЭМНЭЛЭГТ ҮРЭХ ЮМ ДАА

  • zochin (202.131.225.122)

    2014-09-08

    Ene ded said geed baigaa nukhur chini Happy veritas geed huviin elegnii emenelgtei bil uu

  • zorilt (175.223.36.75)

    2014-09-08

    Uul ni eruul xvneer said xiilgvvl te

  • zorilt (175.223.36.75)

    2014-09-08

    Ene gartai arxi uugaal yavj l blaa kkk yag yarival xixiix zaza bolii nziigaa

  • (202.72.243.135)

    2014-09-08

    удвал гэж нэг тэрбишдагватайгаа таарсан хөгийн авгай болиочээ чадахгшүй бол зайлаачээ

  • (202.72.243.135)

    2014-09-08

    удвал гэж нэг тэрбишдагватайгаа таарсан хөгийн авгай болиочээ чадахгшүй бол зайлаачээ

  • (103.26.193.13)

    2014-09-08

    сурвалжлагчийн асуулт үнэндээ таалагдсангүй. сэтгүүлзүй гэдэг чинь өөрийн онолтой том салбар шүү дээ

  • LAM (104.32.163.40)

    2014-09-08

    za LAM guai. ta sumdee morilnuu??? LAM huneer eruul mendiin said hiideg hun ALtanhuyagaas uur baihgui baihaa. kkk

  • (103.26.193.5)

    2014-09-08

    Удвал гэж нэг хөгийн чавганц улс төржихөөс өөр юу хийх вэ дээ. Энхбаяр элэгний вирустой хавдар хүрсэн гэвэл харин хулгайч авгай чинь харин ч шуурхай хөдлөх байх шүү. Ичихгүй худал туудаг балай амьтан. Монгол энэ амьтнаар эрүүл мэндээ тоглуулж дууслаа л даа. Дэд сайд шүү юм бол нөлөөх чадваргүй амьтан юм уу. Хийх ажилгүй юм бол зайлахгүй юү. Дэмий гонгинож төсвийн мөнгө цохиод л

  • zochin (103.26.193.3)

    2014-09-08

    Zaluu xvniig demjmeer vm Omxiireon ***** ni otson xeden abgai naraa solimoor vm Ard tvmnee danch neg bodoxgvi vmdaa