Тарваган тахлаас сэргийлцгээе

Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин. Одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг.

2009-2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, 2014 оны 9-р сарын байдлаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан,Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгджээ.

Жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь долоо хоногт орон даяар тарваган тахлын дархлаажуулалтыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг бөгөөд 2014 онд Казакстан улсад үйлдвэрлэгдсэн 30 мянган хүн тун вакциныг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 17 аймагт түгээгээд байна.

Өвчтэй тарвага агнах, тарваганы арьс өвчих, мах эвдэх үед арьс салтын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, бөөс, бүүргэнд хазуулах, тарваганы түүхий эд (хүн мах, элэг, цөс, давсаг ..г.м )-ийг залгих, махыг түүхий, шүүрхий идэх тохиолдолд, мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар тус тус тарваган тахлын халдвар дамжина.

Урьдчилан сэргийлэхийн тулд БОНХ-ийн Сайдын 2014 оны тушаалаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрт тарваган агнахыг 3 жилээр хорьсон иймээс аль болох тарвага агнахгүй байх, жил бүр сэргийлэх дархлаажуултад хамрагдах нь зүйтэй.

Тарвага, мэрэгчтэй харьцсанаас хойш 6 хоногийн дотор өндөр халуурах, булчирхай цочиж томрон эмзэглэх, цээжээр өвдөх, цустай цэр гарах шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)