Дэлхийн аварга С.Цэрэнчимэд эх орондоо ирлээ

Узбек улсын Ташкент хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд эхэлсэн. Энэ удаагийн дэлхийн аваргад Монголын эмэгтэй багийн дөрвөн тамирчин оролцсон бөгөөд 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жинд зодоглосон юм.

Тус тэмцээнд манай эмэгтэй багийнхнаас 60 кг-ийн жинд барилдсан С.Цэрэнчимэд 19 насандаа дэлхийн аварга болсон бол 75 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн болзол хангасан билээ. Ингэснээр Монгол улсын эмэгтэй баг тамирчид зургаадугаар байрт орсон амжилтаар энэ удаагийн тэмцээнийг өндөрлөсөн юм. Тэд (Дэлхийн аварга С.Цэрэнчимэд,  хүрэл медаль О.Бурмаа нарын эмэгтэй тамирчид) өнгөрсөн шөнө Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)