Дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгджээ

Солонгос Улсын Гёнгбук аймгийн Андунг хотод дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгдсэн байна. Эрүүл саруул төрсөн эмэгтэй, эрэгтэй хоёр хүүхдийг эмнэлгийн журмын дагуу эхээс нь тусгаарлан хүүхдийн өрөөнд байлгахдаа биеийн хэмийг нь тэнцвэржүүлэх зорилгоор бусад хүүхдийн адил энкубаторт түр хийсэн ба энэ үедээ урьдын адил , доороос нь дулаацуулахаар цахилгаанаар халдаг гудсаа ажиллуулсан байна. Гэвч дээрх хоёр гудас тааруулсан хэмжээнээс гэнэт хэт ихээр халж нялх хүүхдүүдийн нуруу , бөгсөн биеийг түлжээ. Хэрвээ тэнд ажиллаж байсан хүүхдийн сувилагч, эмч нар гудасны халууныг байнгын хянан шалгаж байсан бол дээрх явдал гарахгүй байсан ажээ.

Дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэсэн хоёр хүүхдийг одоогоор түлэнхийн тусгай эмнэлэгт шилжүүлэн эрчимтэй эмчилгээг хийж байгаа боловч тэдний ээж, аав нь энэ тухай ихээхэн гомдол гаргаж , ажилдаа хариуцлагагүй хандсан эмч, сувилагч нарт арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж.Мөн тааруулсан хэмжээнээс гэнэт их хэмжээгээр халж хүүхэд түлсэн халдаг гудсанд шинжилгээ хийхээр хураан авсан ба халдаг гудас үйлдвэрлэгчдийн анхааруулсан анхааруулга, зааврыг тухайн эмнэлэг хэр хэрэгжүүлэн биелүүлж байсныг шалгахаар болжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kkk (202.179.10.50)

    2014-09-17

    сэтгэгдэл бичих хэнд хэрэгтэй юм ядаргаатай юм. ажлын садаа байна .