“Мөрөөдлийн баг” мөрөөдлөө биелүүллээ

Энтони Дэвис, Жэймс Харден, Деррик Рөүз тэргүүтэй АНУ-ын шигшээ баг Испани улсад зохион байгуулсан сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Тэд Сербийн шигшээ багтай тоглож, 129:92-оор буулган авсан байна. Ингэснээр АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг1950 оноос хойш болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлж, дээд амжилт тогтоолоо. Хамгийн сүүлд2010 онд Кэвин Дюрант, Рүди Гэй, Стивен Карри, Кэвин Лау тэргүүтэй“оддын” шигшээ баг түрүүлж байв. Шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор АНУ-ын шигшээ багийн Кюри Эйрвин тодорсон байна. Мөн тэрбээр шигшээ багийн анд Кеннет Фарьед, Испанийн Пол Газол, Францын Николас Батум, Сербийн Милос Теодосич нартай хамт энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гарааны шилдэг тамирчнаар тодорчээ.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)