Австралийн ерөнхий сайд уугуул иргэдтэй амьдарна

Австралийн Ерөнхий сайд Т.Эббот нэг долоо хоногийн турш нутгийнхнь хойд хэсэгт амьдардаг уугуул иргэдтэй цуг амьдарч, тэндээс ажил хэргээ явуулахаар болжээ. Ерөнхий сайд Австралийн Нхулунбу хэмээх хөдөөгийн суурингийн ойролцоох ариун дагшин газрын дэргэд өнгөрсөн ням гаригаас хойш майханд амьдарч байгаа юм. Т.Эббот сонгуулийн өмнө жилдээ нэг удаа уугуул иргэдтэй долоо хоногийгөнгөрүүлж байна гэсэн амлалтаа ийн биелүүлэх аж. Тэрбээр анх амлалт өгөхдөө уугуул иргэдтэй амьдарч, амьдралынх нь нөхцөл байдлын тухай санал бодлыг ньсонсох зорилготой гэж тайлбарлаж байж. Харин орон нутгийн иргэд Австралийн уугуул иргэдийн статусыг Үндсэн хуульд тусгуулж, эрх ашгаа хамгаалуулахын тулд бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм. Австралийн уугуул иргэдийн дунд ажилгүйдлийн төвшин, хүүхдийн эндэгдэл, архи, хар тамхинд донтох үзэгдэл бусад иргэдтэй харьцуулахад нэлээд өндөр байдаг аж. Австралийн уугуул иргэд нийт хүн амын хоёр хувийг эзэлдэг хэрнээ нийгмийн хамгийн ядуу хэсэгт тооцогддог байна. Ерөнхий сайд ирэх баасан гариг хүртэл хөдөө амьдрах боловч гэнэт онцгой шаардлага гарвал нийслэл Канберра руу үүнээс өмнө буцах гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 1234 (183.177.97.14)

    2014-09-17

    elbegdorj mal ingej chadax uu