Европын орнууд Украинд зэвсэг нийлүүлж эхэлжээ

Украины Батлан хамгаалахын сайд В.Гелетей НАТО-гийн орнууд тус улсад зэвсэг нийлүүлж эхэлсэн тухай Украины “Тавдугаар суваг” телевизэд бямба гаригт өгсөн ярилцлагынхааүеэр мэдэгджээ.

 

Тэрбээр “Бидэнд тусалж чадахуйц томоохон орнуудын Батлан хамгаалахын сайд нартай хаалттай уулзалт хийсэн. Үүний ачаар биднийг ойлгож, зэвсэг нийлүүлэх ажил эхэлсэн” гэжээ.

 

Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел Украинд зэвсэг, техник хэрэгсэл нийлүүлэх нууц хэлэлцээрийн тухай мэдээлэл өөрт нь байхгүй тухай мэдэгдэж байв.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)