Мастер маркетер

Монгол хүн өдөрт 300-400 реклам үзэж төрөл бүрийн зар сурталчилгаанд цаг тутамд дарагдсаар байна. Маркетинг гэдгийг ердөө зар сурталчилгаа сайн хийх явдал гэж өнгөц харж төлөвлөж байгаагаас танай компанийн, таны борлуулалт нэмэгдэхгүй байгаа юм биш биз?

Энэ олон рекламны хажуугаар таны маркетинг амжилттай оновчтой, зорилтот зах зээлдээ хүрсэн байна гэдэг амаргүй. Гэхдээ орчин үеийн маркетингийн арга хэрэгсэл, чиг хандлагын талаарх мэдээллийг ажлын цагаа цалгардуулахгүйгээр ажиллангаа олж авч хэрэглэх, маркетингийнхаа төлөвлөгөөг шинэчлэн гаргах, хамтран ажилладаг цаг хүрээгээ тэлэх боломжийг олгох MASTER MARKETER богино хугацааны хөтөлбөрт маркетингийн сургалт эхлэх гэж байна.

Маркетингийн тэргүүн зорилго бол БУСДААС ЯЛГАРАХ. Мэргэжлийн маркетер, туршлагатай багш, зөвлөхүүдээр хичээлээ заалгаж өөрийн компанидаа тохирсон тусгай зөвөлгөө авч болох энэхүү сургалтанд хамрагдах нь бусдаас урьтаж олж харах, нээх, сурах, төлөвлөх, хэрэгжүүлэх эцсийн дүнд ашгаа нэмэгдүүлэх боломж юм.

За тэр маркетингийн сургалт ч яахав сурталчилгаагаа сайн цацах минь гэж бодогдож байвал таны сэтгэлгээ, маркетингийн бодлого өрөөсгөл болж байгаагын нэгэн илрэл юм.

Төлөвлөдөггүй хүн л хоцордог. Танай маркетингийн төлөвлөгөө хэзээ хийгдсэн бэ? Цаг үе шинэчлэгдэж, хэрэглэгчид юу хүсэж байгаагаа ч бүрэн ухамсарлаж амжихгүй байгаа энэ цаг үед тохирох уу? Хэрвээ та маркетингийн төлөвлөгөөг, үйл ажиллагааг орчин үед тохируулан хэрхэн хийж болохыг мэдэхийг, шинэчилсэн төлөвлөгөө , шинэ санаагаар ашигаа нэмэгдүүлэхийг хүсвэл амжиж бүртгүүлээрэй.

Өөрөөсөө өөр хэнд ч юунд ч өмнөөс чинь шийдвэр гаргах боломж бүү олго Карлос Кастанеда

2014 оны 9 дугаар сарын 23 нд эхлэх юм.

Сургалтын талаарх илүү дэргэрэнгүй мэдээллийг 7011-1839 -с лавлана уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)