“Эмэгтэй гишүүдийн бүлэг туслах ажилтан авна”

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг туслах ажилтан авахаар зар түгээж эхэллээ. Өнөөгийн УИХ-д албан ёсны гурван бүлэг үйл ажиллагаа явуулдаг. Харин бие даагчдын, эмэгтэйчүүдийн гэсэн хоёр албан бус бүлэг ажиллаж байгаа юм. Харин эмэгтэйчүүдийн албан бус бүлгийнхэн энэ намрын чуулганд нэлээд идэвхтэй оролцохоор бэлтгэж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд тэд бүлэгтээ туслах ажилтан авахаар зар түгээгээд байна. УИХ-ын гишүүн 11 бүсгүй нам, эвсэл гэхгүйгээр нэгдэн, ажлын албаа бэхжүүлж аваад удахгүй эхлэх намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэх, үүний зэрэгцээ нийгэмд хандсан асуудлуудыг парламентын төвшинд тавьж шийдүүлэхээр ажиллаж эхэлсэн гэнэ. Тэд өөрсдийгөө цөөхүүлээ боловч УИХ дахь албан ёсны аль ч бүлгээс илүү хүчтэй ажиллаж чадна гэж үзэж байгаа аж. Учир нь эмэгтэй гишүүд дунд УИХ-д суудалтай намын бүлэг, эвслүүдийн бүгдийнх нь төлөөлөл байгаа тул тэдэнд хүчтэй нөлөөлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

 

М.ӨНӨРӨӨ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.248.54)

    2014-09-18

    ed ch medehgyie. said l gorilj baaigaa biz