Алина Кабаева төрийн думыг орхино

Олимпын аварга А.Кабаева ОХУ-ын Төрийн Думын гишүүний эрх мэдлээсээ татгалзжээ.

 

Тэрбээр Бүгд найрамдах Татарстан улсыг төлөөлөн “Нэгдсэн Орос” намаас 2007 онд Төрийн Думд гишүүнээр сонгогдсон юм.

 

А.Кабаева гишүүнээс татгалзсан өргөдөлдөө “Шинэ ажлын санал хүлээж авсан учраас Думын гишүүний эрх мэдлээсээ татгалзаж байна” хэмээжээ. Оросын хэвлэлээр А.Кабаеваг “Үндэсний хэвлэлийн мэдээллийн групп”-ыг удирдан ажиллахаар болсон гэжээ.

 

Уг хэвлэлийн групп нь “РНТВ”, “V суваг” зэрэг телевиз, сониныг эзэмшдэг ОХУ-д медиа салбарт тэргүүлэгч групп юм.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)