Дэд сайд Ж.Амарсанаа элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачиллаа

Элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ, ЭМЯ хамтран 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдлаа. Тус хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ахалж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. 

     1. Элэгний С вирусын шинэ эмчилгээг Монгол улсад хэрхэн нэвтрүүлэх

     2. Элэгний В, С вирусын удирдамжыг шинэчлэх

     3. Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр

     4. Халдварт өвчнийг бууруулах гэсэн асуудлуудыг хэлэлцсэн

Хурлын үеэр санал асуулгууд олон гарсан бөгөөд ДЭМБ-ын элэгний В, С вирусын эмчилгээ хариуцсан мэргэжилтнүүд хариулт өгч байлаа.

Хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа элэгний нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс шинэ эмчилгээ маш их гарч байгаа бөгөөд энэ талаар ямар бодолтой байгааг асуухад, "Маш олон шинэ эмчилгээ гарч байгаа бөгөөд энэ эмчилгээнүүдийг Монгол улсад аль болох хурдан нийлүүлэх нь зүйтэй. Гэхдээ урт хугацааны амлалт өгч болохгүй юмаа.

Учир нь цоо шинэ эмнүүд маш хурдан гарч ирж байгаа учир урт хугацааны амлалтыг эмийн компаниуудад өгч болохгүй, дээд тал нь 2 жилийн хугацаатай амлалтыг өгч болох юм хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Мөн эмчилгээний гарын авлагыг өөрчлөх талаар ДЭМБ-ын мэрэгжилтнүүд зөвлөхдөө хамгийн сүүлд гарсан гарын авлага тухайн үедээ маш шинэлэг байсан. Гэтэл элэгний С вирусын эмчилгээний асуудал бол өдөр хоног дутамд өөрчлөгдөж байгаа учир тэрхүү гарын авлага одоо хоцрогдсон байх боломжтой юм. Ийм учир энэ асуудлыг авч үзээрэй. Одоогийн та бүхний гар дээр байгаа энэ гарын авлагыг ойрын үед шинэчлэх магадлалтай" гэсэн хариултыг өгч байлаа.

Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг дэд сайд санаачилж танилцуулсан бөгөөд түүнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд их өндрөөр үнэлж, сайшаагаад анхаарах зүйлүүдийн зөвлөмж болгож өгөхөөр болов.

Тус хурлаар элэгний В, С вирусын эмчилгээ оношилгооны талаар олон тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн бөгөөд ДЭМБ-аас хурлын үр дүнгээс гарч байгаа зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхээр болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • 123 (180.235.184.5)

    2014-09-19

    Энэ Амарсанаа ер нь шуналтай нөхөр байна шүү.ХЕПИВЕРИТАЗ гээд энэ нөхрийн лаборатори эрүүл мэндийн даатгалын ашиглаагүй мөнгөөрөө шинжилгээ үнэгүй өг гээд л наагаад байсан.Эргүү хүн маллаж байгаа юм шиг л яриад байх юм.Даатгалаас хүмүүсийн шинжилгээний мөнгийг л замаас нь авна шүү дээ.Энэ нэг эмийг оруулж ирнэ гээд л үхэж хатаад байгаа.Бас л хэдэн бор юмны үнэр авчаад л үхээд байгаа нөхөр дөө.Битгий амьтны зовлонгоор шоу бизнес хийгээд бай нөхөөр.

  • (103.229.120.253)

    2014-09-19

    tsaanaasaa 900 am dollaraar 12 sariin kurs emchelgeenii emiig oge getel naad Amarsanaa geed shunalt er 1800 am dollar geed hudlaa dund n ajillaad bgaa gesn shuu ATG anhaar

  • (103.229.120.253)

    2014-09-19

    naadah chin tosvoos terbumaar ideh geed huzuu huvaah humuusee c olson butehgyi nohor lam hun iim shunaltai baih n nugel bus uu....

  • Монгол (203.194.115.10)

    2014-09-18

    Аль дээр л с вирусыг устгах эм оруулж хямдхан зарах боллоо гээд донгосоод байсан яасан, одоо юун хөтөлбөр болоод явчихаваа

  • (202.131.248.54)

    2014-09-18

    tyrshilt hiih n . barag ynegyi oruulna biz. ter hyamd yne gedeg n yyrsdiin naimaa biz. ene hyn virus yariad duuslaa, soeliin said bataar yariad duuslaa,

  • bodol (31.61.136.44)

    2014-09-18

    turchilt hiih tul manaid hjmd ogno geed bga shuude

  • bodol (31.61.136.44)

    2014-09-18

    1 ym oilgohgui bnadaa manaihan.huuli nomoo dagaa baruunii ornuudad turshilgiin tuulai maygaar heregledeg ym.ter turchiltand ni yaduu ornii tsagaach humuus bga sain sudlah heregtei

  • bid (103.26.193.2)

    2014-09-17

    Said mini ta hurdlaach dee,udaan jrilaa. Humuus huleegeed bna scuu dee,owchtei humuus gedgiig bodooroi. Eldew durem juram ju we,hurdlaja...

  • (150.129.142.62)

    2014-09-17

    ЗӨВ ШҮҮ

  • (103.26.193.2)

    2014-09-17

    elegnii ovchnoor bisines hiij bgaa lam tuniig sain shalgaval ih no garna shuu

  • LAM (104.32.163.40)

    2014-09-17

    chi LAM aa hii. end tend solioch yavahaa boli. MAANIA unshaad suuj bai

  • (103.26.193.5)

    2014-09-17

    Amarsanaa saidad amjilt khuse. Zaluu hun gehed mundag zaluu shuu. Iim ded saidtai baigaa n yamaidaa.