Монголын буудлагын тамирчид алтан медаль хүртлээ

Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Гренада хотноо болж байна. Манай тамирчид өчигдөр 25 метрийн стандарт гар бууны дасгалд тэргүүн байр эзэлжээ.

 

Уг дасгалд нийт есөн баг буудсанаас СМ Г.Буянбаатар, СМ О.Төгөлдөр, СМ Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын баг 1660 оноогоор түрүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ.

 

Тэмцээний хоёрдугаар байранд Швейцарийн баг 1651 оноогоор орсон бол  БНХАУ-ын баг 1650 оноогоор удаах байрт шалгарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)