“Эбола” тахалтай тэмцэхээр АНУ цэрэг илгээв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Либери улсад дэгдсэн аюулт “Эбола” тахалтай тэмцэхээр гурван мянган цэрэг илгээжээ. Америкийн цэргүүдийг шинэ эмнэлэг барих, эмч бэлтгэхэд туслах болно гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна. Өмнө нь Кубын эрх баригчдын илгээсэн 160 эмнэлгийн ажилчид Сиерра Леонд өвчний эсрэг тэмцэлд тусалжээ. “Баруун Африкт хурдацтай тархаж буй энэхүү аюултай халдвартай тэмцэхэд эмнэлэг, эмч хэрэгтэй байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Маргарет Чан мэдэгдсэн билээ. ДЭМБ-ын мэдээлснээр “Эбола” тахлаар 2.4 мянган хүн нас баржээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)