“Исламын улс”-ын эсрэг АНУ цэрэг хөдөлгөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама“Исламын улс” хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэхэд Ирак, Сири дэх АНУ-ын хуурай замын цэргийг ашиглах төлөвлөгөөгүй байгаа талаар Цагаан ордонд Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест өчигдөр мэдэгдсэн юм. АНУ-ын Зэвсэгт хүчний генерал Мартин Демпси энэ сарын16-нд“Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ-ын хуурай замын цэргийн ашиглах болно хэмээжээ. Мөн“Хэрвээ нөхцөл байдал муудсан үед манай цэргийн зөвлөхүүд тодорхой зорилгоор “Исламын улс”-ын эсрэг дайралт хийхийг Ерөнхийлөгчид зөвлөх болно” гэсэн байна. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест“Ерөнхийлөгч цэрэг ашиглах бодолгүй байна. Генерал үндэсний аюулгүй байдлыг бодолцон дээрх мэдэгдлийг хийсэн болов уу. Цагаан ордны зүгээс Ирак, Сирид дайн дэгдээх хүсэлгүй” хэмээжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)