ОХУ-ын эсрэг Канад шинэ хориг тавив

Украины зүүн хэсэгт өрнөсөн үйл явдалтай холбогдуулан АНУ болон Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсон билээ. Харин Канадын эрх баригчид өчигдөр ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээг баталсан байна. Канадын Гадаад харилцааны сайд Жон Бэрд“Украины зүүн хэсэгт өрнөж буй“Оросын түрэмгийлэл”-ийн улмаас ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна” гэжээ. Цаашлаад“Жишээ нь, өнөөдөр Ерөнхийлөгч Владимир Путин Крым дэх Оросын цэргийн тоог нэмэгдүүлэхээр шийджээ. Бид хүчирхийллийг дэвэргэж буй Путиний дэглэмийн зогсоохыг хүсч байна” гэжээ. Канадын шинэ хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын санхүүгийн томоохон байгууллага болох “Сбербанк”, Мытищины болон Калинины автомашины завод, далай тэнгисийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Тихомировын нэрэмжит шинжлэх ухаан судалгааны институт зэрэг байгууллага багтжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Адар (103.11.192.34)

    2014-09-19

    За даа бараг л Европын хоригтой адил юм шив дээ. европын орнууд хортгоо сулруулах, цуцлахыг шаардаад байдаг, амьдралаа гэж..