Харүмафүжи гэмтэж тэмцээнээ орхилоо

 эргэжлийн сумогийн Аки башё буюу есдүгээр сарын тэмцээнд Ёкозүна Хакухо, Какурюү, маэгашира Ичиножёо, Кёкүтэнхо нарын Монгол бөхчүүд нэг ч унаагүйгээр хошуучилж байна. 

Харин ёкозуна Харүмафүжи өчигдөр Ёзиказэтэй барилдахдаа нүдэндээ хүнд гэмтэл авснаас тэмцээнийг орхиж байна.

Ёшиказэ толгойгоороо аваргын баруун нүдийг хүчтэй мөргөсөн тул  баруун нүд нь хавдаж, цус хурсан байна.

Барилдаанд хэдийгээр Харүмафүжи ялсан ч өрсөлдөгчийнхөө үснээс татаж, дүрэм зөрчсөн хэмээн ялагдал хүлээсэн билээ.

 Исэгахама ояката “Барилдах ямар ч арга байхгүй байгаа. Нүднээс нь цус гоожоод өчигдөр шөнө тогтсонгүй” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна

Б.Дамба 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Балай Дамба (112.72.13.94)

    2014-09-20

    Мөргөлдөөгүй шүү дээтолгойгоороо