Бан Ги Мүн: Дэлхийн хэмжээнд17 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай
- 2014-09-20
- Дэлхий
- 0
Дэлхийн108 сая хүнд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ талаар өнгөрсөн лхагва гаригт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн“Итар-Тасс” агентлагт өгсөн тусгай ярилцлагадаа“Манай гаригийн108 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна. Дэлхий даяар тэдэнд туслахын тулд хүмүүнлэгийн байгууллагууд17.1 тэрбум орчим ам.доллар хуримтлуулах хэрэгтэй” гэжээ. Мөн Бан Ги Мүн“Хүн амын шилжилт хөдөлгөөн нь туйлын ноцтой бөгөөд хүмүүнлэгийн хямрал үүсэхэд нөлөөлж байна” хэмээгээд Сири, Ирак, Өмнөд Судан, Төв Африкийн улсуудыг иш татсан байна. Эдгээр улсын хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зөвхөн санхүүгийн асуудал саад болдоггүй аж. НҮБ-ын гишүүд ихэвчлэн аюултай нөхцөл байдалд ажилладаг ба өнгөрсөн жил150 гаруй хүмүүнлэгийн ажилтан амиа алдсан тоо гарчээ.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)