АНУ-ын Конгрессын доод танхим Украиныг дэмжинэ
- 2014-09-20
- Дэлхий
- 0
АНУ-ын Конгрессын доод танхим Украины эрх баригчдийг дэмжих тогтоол баталсан байна. Дөрвөн хуудас бүхий уг баримт бичигт “Украины ард түмний эрх чөлөөнд бусад улс орны зүгээс болон олон улсын байгууллагууд хөндлөнгөөс оролцох, айлган сүрдүүлэх, дарамт учруулсан тохиолдолд дэмжлэг үзүүлнэ” хэмээжээ.
Тогтоолд Америкийн Нэгдсэн Улс болон АНУ-ын цэргийн тоног төхөөрөмж болон бусад хэрэгцээт зүйлсээр Украинд яаралтай туслалцаа, шаардлагатай дэмжлэг үзүүлэх талаар тусгажээ. Мөн Украинд осолдсон Малайзын Боинг онгоцны сүйрлийг судлах нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх талаар тодорхой заалт багтсан байна.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)