Хүрэл медалиар тэмцээний салхийг хагаллаа

Өмнөд Солонгосын Иньчён хотод болж байгаа Азийн зуны спортын XVII наадам хоёрдахь өдрөө үргэлжилж байна.   Энэ удаагийн  надам  60 мянган хүний  тай  “Incheon Asiadmain stadium” цэнгэлдэх хүрээлэнд  болж байгаа билээ. Мөн тус наадамд  Ази тивийн 45орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөжбайгаа юм. Түүнчлэн манай улсын хувьд 23 төрөлд 231 тамирчнаа илгээсэн юм.Монголын тамирчдын тэмцээн туялзуур сэлэм, буудлага, жүдо бөхийн төрлөөр тэмцээнийсалхийг  хагаллаа.   Харин  түүний  дараа  эмэгтэйчүүдийн  хийн  гар  бууны  10  метрийндасгалд  Хөдөлмөрийн  баатар,  Гавьяат  тамирчин  О.Гүндэгмаа,  олон  улсын  хэмжээниймастер  Ц.Мөнхзул,  Т.Баярцэцэг  нар  мэргэнээ сорив.  Уг  дасгалд  14  багийн  тамирчинбуудсанаас  Монголын  мэргэн  муучид  1140  оноогоор  хүрэл  медаль  хүртэж,  “ИНЧЁН-2014” Азийн наадмаас Монгол Улсын анхны медалийг авчирлаа.  Хувийн дүнгээр О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзлэв.

Д.Билэгт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)