Жүдочид одтой байлаа

Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадам БНСУ-ын Инчён хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монголын жүдо бөхийн тамирчид дөрвөн медаль хүртлээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр (09.21) таван бөх татамид гарснаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр мөнгө, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын баг тамирчид БНСУ (12+10+9), БНХАУ (12+9+11), Японы (2+2+4) багийн ард дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)