Монголын дүрс оношилгооны үндсэн чуулган боллоо

“Монгол-Солонгосын дүрс оношилгооны үндсэн чуулган 2014” есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд боллоо. Тус чуулганд ЭМЯ, БНСУ-ын мэргэжилтнүүд, МРН, АШУҮИС, Улсын болон хувийн эмнэлгийн төлөөлөгчид оролцсон юм.

Чуулганы үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ, “Монголын Радиологийн нийгэмлэг нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин ялангуяа дүрс оношилгооны боловсон хүчин бэлтгэхэд сүүлийн 20 гаруй жил эрчимтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 2010 оноос хойш технологийн дэвшилт хурдацтай хөгжихийн хэрээр шинэ эмнэлэг болон оношилгооны тоног төхөөрөмжүүд шинээр суурилагдан тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Үүнийг дагаад зарим өвчний ялангуяа хавдрын өвчлөлийг эрт үе шатанд илрүүлэх, ялган оношилгоог зөв хийхийн сацуу төгс эмчилгээний хувь өсөн нэмэгдэж байна. 

Дүрс оношилгооны техник технологи сайжрах, шинэчлэгдэхийн хажуугаар дүрс оношилгооны боловсон хүчнийг бэлтгэх, тухайн тоног төхөөрөмжид суурилсан чадамжийг бий болгох асуудал нэн тэргүүний чухал асуудал юм. Үүнд Монголын радиологийн нийгэмлэгээс зохин байгуулдаг тогтмол хурал, семинаруудыг дурдьдаж болно. Тус нийгэмлэг нь олон улсын нэр хүндтэй их сургуулиудын профессор, эмч нартай хамтран эрдэм шинжилгээний болон эмнэл зүйн семинарууд жил бүр уламжлал болгон салбар тус бүрээр тогтмол явуулж байгааг цохон тэмдэглэж байна.

Цаашид энэ боломж бололцоог ашиглан эрдэм шинжилгээний ажил, эмнэл зүйн судалгаа шинжилгээг дэлгэрүүлж боловсронгуй болгон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх, хурал семинарт илтгэл хэлцүүлэхэд бүрэн боломж нээгдэж байна. Тус хурлын шинэлэг тал бол солонгосын радиологийн нийгэмлэгтэй хамтаран цээжний дүрс оношилгооны орчин үеийн оношилгоо болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэн туршлага, мэдээлэл солилцож байгаа нь сайшаалтай юм” хэмээлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)