“Исламын улс” Брюссельд халдлага хийхээр төлөвлөжээ

“Исламын улс” алан хядах байгууллага Бельгийн Брюссель хотноо байрлах Европын комиссын байранд халдлага хийхээр төлөвлөж байжээ. Энэ тухай Голландын “NOS” телевизээс өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн байна. Гэхдээ уг хэрэгт сэжиглэсэн хоёр этгээдийг өнгөрсөн наймдугаар сард баривчилснаар халдлагаас сэргийлж чадсан аж. Европын холбооны гүйцэтгэх дээд байгууллага болох Европын комиссын төв байрыг исламын радикал үзэлтнүүд ажиглаж байсан ба тэднийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн хуулийн байгуулагууд үзэж байгаа аж. Тэрхүү хоёр этгээд Голландын Гааг хотноо амьдардаг ба тэднийг Брюссель дэх Еврейн музейн гадна гарсантай адил халдлага үйлдэхээр бэлтгэсэн хэмээн сэжиглэжээ. Еврейн музейн гадна энэ оны тавдугаар сард Алжирээс гаралтай Францын иргэн дөрвөн хүнийг буудан хороосон. Тэрхүү этгээд өмнө нь Сирийн иргэний дайнд оролцож, исламын тэрс үзэлтнүүдийн талд байлдаж байж. Бельгийн эрх баригчдын мэдээллээс үзэхэд исламын тэрс үзэлтэй жихадистуудын талд тус улсын 400 орчим иргэн байлдсанаас 90 орчим нь эх орондоо эргэн иржээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)