“Facebook” төлбөртэй болох талаар мэдэгдэл хийв

Дэлхийн нийгмийн сүлжээний хамгийн том сайт “Facebook” энэ оны арваннэгдүгээр сараас шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн тухай мэдэгджээ. Үүний хүрээнд хэрэглэгчид тус сайтыг ашиглахын тулд сарын 2.99 ам.доллар төлж ашиглах аж.

“Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг Калифорни мужийн Пало Алтод энэ сарын 21-нд зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр “Өнөөдрийг хүртэл бид энэ талаар удаан хугацаанд бодсон. Төлбөртэй болгох нь зөв гэж шийдвэрлэсэн. Бид өдгөө өсөн нэмэгдэж байгаа зардлаа нөхөж чадахгүй бол Facebook ойрын ирээдүйд хаагдах болно” гэжээ.

“Wall Street”-ийн шинжээч Дэйл Сакридерийн ярьснаар төлбөртэй болсноор тус сайтын хувьцаа эзэмшигчдэд ашигтай аж. Тэрбээр “Энэ оны наймдугаар сард энэ сайтын хэрэглэгчдийн тоо 1.317 тэрбумд хүрсэн. Тэдний 75 хувь нь 3 ам.доллар төлнө гэж үзвэл жилийн орлого нь 3 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой” гэжээ. “Facebook”-ийн хэвлэлийн төлөөлөгч Пол Хорнер CNN-д өгсөн ярилцлагадаа “Facebook-ийн зар сурталчилгаа нь бидний төлөвлөж байсан шиг биш байна” хэмээн онцолсон байна.

Зарим мэргэжилтний ярьснаар “Facebook” төлбөртэй болсноор олон сая хэрэглэгчээ алдах аж. Үүний орон зайг нь нөхөх нийгмийн сүлжээний үнэгүй вэб сайтууд хүчээ авах болно. Хүмүүс интернэт ашиглах төлбөрөө төлж, олон нийтийн сүлжээний сайтаас сурталчилгаа үзэж, худалдаа хийх нь хангалттай аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • фб хэрэглэгч (202.179.0.238)

    2014-09-23

    Эээ болилдоо Фб рүү жин бас Итэрнётын зохих төлбөр төлжыж ордог.шдээ Завхарсын Олон сая Хэрэглэгчээ алдан…