Та нялх үрдээ ямар тоглоом сонгох гэж байна?

Таны хүүхдэд ямар тоглоом тохиромжтой вэ? Тоглоом гэдэг бол хүүхдийг зөвхөн зугаатай байлгах хэрэгсэл бус, харин хүүхдийн хөгжилд нэн чухал зүйл. Учир нь хүүхэд өөрийн гарт баригдсан бүхнийг юу болохыг таньж мэдэхийг эрмэлзэж, олон янзаар оролдон, сонирхож үздэг. Түүнээс гадна тоглоомноос гарах дуу авиа, чимээг ч тоглоомын дүрс хэлбэтэй харьцуулан, ялган, суралцаж байдаг.
Ихэнх эцэг эхчүүд тоглоомыг сонгохдоо хамгийн түрүүнд тоглоомыг үйлдвэрлэсэн газар, чанарыг анхаардаг. Энэ зөвөө!!!.. гэхдээ түүнээс гадна анхаарал хандуулах ёстой олон шинжүүд байдгийг харин мартаж орхидог шүүдээ. Тэгэхээр та хүүхэддээ тоглоом сонгохоор зэхэж байгаа бол тоглоомын дараах чанаруудыг заавал харгалзан үзээрэй.
Үүнд:
•    Аюулгүй байдал – үзүүртэй, хэт жижиг тоглоомууд нь хүүхдийг гэмтээх аюулыг байнга дагуулж байдаг.
•    Байгалын гаралтай органик тоглоомууд – органик гэдэг ойлголт нь тухайн тоглоом байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр хийгдсэн байхыг хэлнэ. Хүүхдэд пластик төрлийн тоглоом сонгохоос зайлсхийх хэрэгтэй.
•    Жин – хүүхдэд, ялангуяа нялх хүүхдүүдэд буюу нэг нас хүрээгүй хүүхдүүдэд маш хөнгөн тоглоом сонгоорой.
•    Өнгөлөг, тод өнгөтэй, олон өнгийн тоглоомууд – хүүхдийн анхаарлыг хялбархан татдаг
•    Олон төрлийн хэлбэр дүрстэй тоглоом сонгох нь хүүхдийн ангилах, ялгах чадварт ач холбогдолтой
•    Насанд нь тохирсон тоглоомыг сонго – хэт ахадсан эсвэл жижиг хүүхдийн тоглоом сонгох нь хүүхдийн тоглоомоо хайрлах, өөриймсгөөр хандах хандлага болооод сэтгэхүй, бие биелдын хөгжилд таатай нөлөө үзүүлэхгүй.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • M (103.229.120.199)

    2014-12-25

    bidnii uyed ch orosiin sain sain togloomoor togoldog baijde. odoo bol bugd hyatdiin hog hayagdlaar hiisen huwantsaraar togloj baigaa ter n ervvl mended asar hortoi gedgiig n meddegchgvi. shagaigaar togldog huuhed gewel odoo barag haigaad olohgvi shagai harwal gaihah biz oor bas mongoliin onison togloomuud geed zunduu baidag shvde. ter oyun uhaanii museum d baijil bgaa