“Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр”-ийн ДЭМБ-ын мэргэжилтнүүд зөвлөмжөө гардууллаа

Элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ, ЭМЯ хамтран 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдсан.

Тус хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачилж танилцуулсан бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд өндрөөр үнэлж, сайшаагаад анхаарах зүйлүүдийн зөвлөмж болгон өгөхөөр болсон билээ.

Тэгвэл 2014 оны ёсдүгээр сарын 19-ны өдөр тус байгууллагын зөвлөхүүд Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийн зөвлөмжийг дэд сайдад гардуулсан юм.

Дэд сайд ДЭМБ-ын зөвлөхүүдэд хандан “Элэгний С вирусыг устгах нь Монгол улсын ард иргэдын эрүүл мэндийн байдалд онцгой ач холбогдолтой юм. Та бүхний өгсөн зөвлөмжийн дагуу бид бүхийл боломж бололцоог дайчлан хичээж ажиллах болно” хэмээлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (27.123.214.116)

    2014-09-24

    дэд сайд ж.амарсанаа элэгний с,в вирусыг устгах талаар ихээхэн анхаарч ажиллаж байгаад баяр хүргэе. америкаас хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх гээд байгаа нөгөө эм юу болж байгаа болоо. удвал сайдын шийдвэрийг хүлээх юм бол энэ монголчууд чинь үхээд дуусах байх шүү. тийм болохоор эмээ хурдан оруулж ирээсэй гэж хүсэж байна.