Г.Сарангэрэл: “Мах Маркет” ХХК олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO22000:2005 тогтолцоог нэвтрүүлсэн

Баталгаажуулалтын компани гэвэл хүмүүс тэр бүр ойлгохгүй. Харин ISO  стандартуудын гэрчилгээ олгодог компани гэвэл илүү ойлгомжтой болох байх.Нэр хүндтэй, салбартаа дэлхийд тэргүүлэгч “SGS” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэ талаар тус компанийн борлуулалтын ажилтан Г.Сарангэрэлтэй ярилцлаа.

 

-Та компанийхаа тухай товч мэдээлэл өгөхгүй юү?

 

-Олон улсын “SGS” компани нь удирдлагын тогтолцооны аудит, сургалт, баталгаажуулалтаар (certification) дэлхийд тэргүүлэгч байгууллага юм.1878 онд Швейцарын Женев хотод байгуулагдсанаас хойш 140 гаруй оронд 110 мянга гаруй гэрчилгээ олгоод байна. Дэлхийн хамгийн том, шилдэг “Fortune 500” компанийн дийлэнх нь “SGS” компанийг сонгосон байдаг. Харин манай улс эдийн засгийн хөгжлийн хурдцаараа дэлхийд тэргүүлэх болсноор олон улсын анхаарлыг ихээхэн татах болсон. Өөрөөр хэлбэл, Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны улс орон, хөрөнгө оруулагчид ихээр сонирхож эхэлсэн. Энэ боломжийг манай компаниуд цаг алдалгүй ашиглаж, дэлхийн зах зээлд гарах цаг нэгэнт болсон. Үүний тулд монголын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон улсын стандартын шаардлагуудыг хангасанбайх ёстой болж байгаа юм. Чухам энэ зорилгод хүрэхийн тулд дэлхийн шилдэг компаниудад чанарын удирдлагыг хэрэгжүүлж үйлчилдэг, салбартаа тэргүүлэгч, туршлагатай “SGS” компани манай улсад үйл ажиллагаагаа эхэлж байгаа нь цаг үеэ олсон чухалүйл явдал юм. “SGS”-ийн үйлчилгээг авах нь аливаа байгууллагын менежментийн тогтолцоо, процесс болон хүмүүсийн гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах хамгийн зөв шийдэл гэж ойлгож болно.

 

-Баталгаажуулалт гэж юуг хэлээд байна вэ?

 

-Энэ нь тухайн байгууллага олон улсын менежментийн тогтолцооны аливаа стандартууд болох HACCP, ISO9001, ISO22000, ISO14001, OHSAS18001, ISO27001 зэргийг байгууллагатаа амжилттай хэрэгжүүлж, хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулан гэрчилгээ авахыг хэлнэ.

 

-Тэгвэл танай компаниас үйлчилгээ авч, дээрх стандартуудыг Монголдоо нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд байна уу?

 

-Бий. “MCS”,“Coca Cola”, “Tiger beer”, “Energy resources”, “АПУ”, “Шунхлай” групп, “Мах маркет”, “Моннис” зэрэг томоохон компаниуд манайхаар үйлчлүүлсэн. Хамгийн сүүлд “Мах Маркет” ХХК олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO22000:2005  тогтолцоог байгууллагадаа 2013 оноос эхээр нэвтрүүлж хэрэгжүүлэн 2014 онд баталгаажуулалт хийлгэж гэрчилгээ авсан байгаа.

 

-Монголын томоохон компаниудыг дурдлаа. Олон улсын стандартуудыг баталгаажуулдаг болохоор жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд бараг хамаагүй бололтой.

 

-Шууд ингэж ойлгож болохгүй. “SGS” нь монголын жижиг, дунд аж ахуйн нэгж буюу тав болон түүнээс дээш ажилтантай байгууллагуудад олон улсын удирдлагын тогтолцооны ISO болон бусад стандартыг нэвтрүүлж, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар ажиллаж байгаа.Тухайлбал, зургаан ажилтантай “SCC” (Specialised Career Consulting) компани ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлээд эхэлсэн. Тус компани 6-8 сарын хугацаанд гэрчилгээгээ авахаар шамдан ажиллаж байгаа.Өнгөрөгч сард болсон “Бизнес шийдлүүд 2014” форумд оролцох үеэр хэд хэдэн жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгж ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх хүсэлтээ манайд ирүүлсэн. Мөн төрийн зарим байгууллагууд ч хандаж байгаа шүү.

 

-Танайхаас олгосон гэрчилгээн дээр “SGS” компанийн тэмдгээс гадна UKAS гэсэн тэмдэг байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

 

-Бидний үйл ажиллагаа бол нэг төрлийн бизнес. Ийм төрлийн бизнес эрхэлдэг байгууллага нь өөрөө бас олон улсын стандартын шаардлагуудыгхангасан байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, баталгаажуулалтын байгууллага нь  салбарын стандартын шаардлагуудын дагуу энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах чадавхи,хүний нөөц, шударга, бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулж буйгаа эрх бүхий байгууллагуудаар итгэмжлүүлэх шаардлагатай. “SGS”-ийн хувьд олон улсын 42 байгууллагын итгэмжлэлтэй хамгийн том байгууллага юм.

 

-Үйлчилгээний үнэ, өртгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

 

-Манай үйлчилгээ өрсөлдөхүйц буюу хямд гэж бид үзэж байгаа. Үнийн хувьд үйлчлүүлж буй компанийн ажилтны тоо зэргээс хамаарч 3500 ам.доллараас эхэлдэг.  Тухайлбал, 5-10  хүнтэй байгууллагын хувьд үйлчилгээний хөлсөнд 3500 орчим ам.доллар төлдөг.ТүүнчлэнISO стандартуудын болон менежментийг сайжруулах сургалтуудыг явуулснаар цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой. Цогц үйлчилгээний хувьд үнэ нь 10 мянган ам.доллараас эхэлнэ. Сургалт стандартын, менежмент сайжруулах, баримт бичиг боловсруулах болон хэрэгжүүлэх болон дотоод аудитор бэлтгэх гэсэн дөрвөн чиглэлээр явагддаг.

 

-Гэрчилгээжилтийн төсөл нь ямар хугацаатай байдаг вэ?

 

-Стандартхэрэгжүүлэх хугацаа нь тухайн компанийн удирдлагын чин эрмэлзэл, шийдвэр төгс байдлаас хамаарна. Компанийн удирдлага хүмүүсээ богино хугацаанд шуурхай зохион байгуулж чадвал бидний зүгээс стандартыг цөөн хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлж, гэрчилгээжүүлэх боломжтой.

 

-Түүнчлэн олон улсын “SGS” академмэргэжлийн сургалтуудаа Монголд эхлүүлж байгаа юм байна. Энэ тухайд?

 

-“SGS” нь мэргэжлийн сургалтуудаар дэлхийд тэргүүлэгч академитай. Академийн сургалтууд Монголд ирэх сараас эхэлнэ. Энэ удаа бид олон улсын стандартын сургалтуудыг Монголд анх удаа зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, ISO 9001, ISO14001, хүнсний аюулгүй байдлын HACCP, ISO22000 стандарт болон нэгдмэл стандартуудын сургалтуудаас гадна баримт бичиг боловсруулалт болон хэрэгжүүлэх сургалтууд бий. Мөн дотоод аудиторын, ахлах аудиторын сургалт зохион байгуулна.

 

-Сүүлчийн хормыг танд үлдээе.

 

-Энэ сарын 24-ний 10-12 цагт “SGS” компани Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах зорилготой хоёр цагийн семинар зохион байгуулж байна. Энэ үеэр олон улсын ISO стандартын гэрчилгээжилтийн компанийн үйлчилгээний агуулга, үнэ, хугацаа, олон улсын стандартуудыг хэрэгжүүлэхэд техникийн болон санхүүгийн туслалцаа авах боломжууд, “SGS” академийн Монгол дахь анхны сургалтуудын талаар мэдээлэл өгөх юм. Энэ семинарт оролцох болон манай байгууллагын шинэлэг үйл ажиллагааны талаар мэдээлэл авья гэвэл “SGS Монгол” ХХК-ийн Олон улсын удирдлагын тогтолцооны сургалт, баталгаажуулалтын албанд болон 99108869, MN.SSC@sgs.com хаягаар хандах боломжтой гэдгийг хэлье.

 

-Ярилцсанд баярлалаа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)