Боксчид Азийн наадмын анхны медалийн болзлоо хангалаа

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам амжилттай үргэлжилж байна. Өчигдөр боксын эмэгтэйчүүдийн 51 кг-д оролцож буй ОУХМ М.Нандинцэцэг хоёрдугаар тойргийн тоглолтоо хийлээ. Хэн ялсан нь медалийн болзол хангах байсан хариуцлагатай тулаанд манай тамирчин 3:0-ээр ялалт байгуулсан аж. ОУХМ М.Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө Казахстаны Ж.Шекербековатай маргааш тоглоно.

Энэ удаагийн Азийн наадамд Монголын боксчид эрэгтэй 10, эмэгтэй гурван жинд өрсөлдөж байна. Тивийн наадмын түүхэнд боксын тамирчдаас “Тегеран 74”-өөс С.Гомбо мөнгөн медаль, Б.Ганбат хүрэл медаль, “Бээжин 1990”-ээс Б.Алтангэрэл мөнгөн медаль, Д.Ганзориг, Н.Алтанхуяг, С.Эрдэнэбат, Ц.Цэрэн нар хүрэл медаль, “Бангкок 1998”-аас Б.Энхбаяр, Д.Энхсайхан, Т.Үйтүмэн нар хүрэл, “Доха 2006”-гаас З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нар мөнгөн медаль, Э.Бадар-Ууган хүрэл медаль, “Гуанжоу 2010”-аас Э.Ундрам мөнгөн медаль, Ж.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)