Ёкозүна Хакүхо 31 дэх түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмогийн Аки башё өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр башёг тэргүүлж байсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал ёкозүна Какүрюү М.Анандтай барилдаж, ялснаар түрүүллээ. Ёкозүна Какүрюү М.Ананд 11 даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлж байна.

Монголын шинэ од Ичиножёо тэмцээний найм дахь өдөр Икиойд, өчигдөр ёкозүна Хакүход унаснаар энэхүү башёг 13 даваатай дуусгалаа. Өнөөдөр тэрээр Аминишкиг давсан юм. Кёкүтэнхо Н.Цэвэгням 50 хувийн амжилт үзүүлж, мэргэжлийн сүмод 70 жилийн дараа дээд зиндаанд 40 настай бөх найм ялсан түүхэн амжилтын эзэн болоод байна.

Мөн энэхүү башёг озэки Кисэносато, озэки Котошёогикү нар 9 даваатай өндөрлүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)