Тэмцээнийг зохион байгуулагчид Монголын багаас уучлал хүсэв

БНСУ-ын Инчон хотноо ажиллаж буй Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Фэйсбүүк, твиттерээр манай улсын эмэгтэй жүдочдын хоолонд бохир зүйл хийсэн байсан талаар мэдээлэл тарсан. Энэхүү мэдээлэл нь үнэн байсан бөгөөд Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн байжээ. Түүнийг манай улсын багийнхан тэр даруйд нь баримтжуулж, холбогдох хүмүүст мэдээлсэн байна. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулжээ. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч нар Азийн олимпын зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байна. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйж, асуудлыг нягтлан шалгаж байгаагаа дуулгажээ.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • баяраа (103.29.144.27)

    2014-09-29

    mongold bgaa solongosuudiin amand damsk chiheech ee.Nuguu Хөх Толбот ,Даяар Монгол хаана байна аа

  • (103.9.88.114)

    2014-09-29

    Со нарт хариуг нь өг.

  • хайр (203.91.118.178)

    2014-09-29

    солонгосчуудыг янзалцгаая

  • хайр (203.91.118.178)

    2014-09-29

    солонгосчуудыг янзалцгаая

  • (203.91.118.178)

    2014-09-29

    ***** шиг солонгос аалзнуудыг янзлах хэрэгтэй