“Аль Кайда” АНУ-ын элчин сайдын яам руу довтолжээ

“Аль Кайда” байгууллагын дайчид Иемений нийслэл дэх АНУ-ын Элчин сайдын яам руу пуужин харвасан тухайгаа зарлажээ. Пуужин элчин сайдын яамны хашаан дахь автомашиныг оносноос болсон дэлбэрэлтийн улмаас хамгаалалтад гарч байсан Иемений таван цэргийн албан хаагч шархадсан байна. Алан хядагчид энэ үйлдэл нь АНУ-ын цэргийнхэн Иеменд нисгэгчгүй онгоцноос удирдагчдыг нь бөмбөгдөн хөнөөж байгаад барьж буй хариу хэмээн мэдэгджээ. Өмнө нь шиит шашны урсгалын“Аль-Хуси” хөдөлгөөний дайчид нийслэл Сана хотноо Иемений тагнуулын албаны тэргүүний байрыг довтолсон юм. Нийслэл Сана хотыг шиит урсгалын бүлэглэлүүд бараг бүхэлд нь эзэлсэн ба эрх баригчидтай тохиролцсоны дагуу хотыг орхиж гарах шаардлагыг биелүүлээгүй аж. Зэвсэгт дайчид өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгчийн орны хамгаалалтынхантай буудалцсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)