”Цагаан захтай луйварчид”-ын хэрэг хуулийн хаалга татжээ

Хэдэн жил дамнан үргэлжилж байгаа Тээвэр хөгжлийн банкны маргаан өнөөг хүртэл үргэлжилсэн хэвээр байна.

 

Уг нь Тээвэр хөгжлийн банкийг Д.Энхжаргал болон Д.Энхтайван нарын ах дүүс хэрхэн хууль бусаар өөрсдийн болгосон тухай заль мэхүүд хавтас дүүрэн нотлох баримтаар нэгэнт батлагдсан байдаг юм билээ.

 

Ингэж хэлэхийн учир нь нэгэн цагт Монголбанкны дэд захирлын албыг хашиж байсан Д.Энхжаргал нь аль ч засагт тал алдалгүй явсаныаа хүчээр Монголбанкинд орсон цагаасаа эхлэн хууль бус үйлдлүүдэд зоригтойгоор гар дүрэлцсэн байна.

 

Тухайлбал Д.Энхжаргалын эрх мэдэл, албан тушаалтай байх үеийн эх адаггүй томилгоонууд болоод Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаанд тусгай хяналт, шалгалт хийх нэрээр, хяналт шалгалтын баг оруулахдаа бүхий л ажиллагааг өөрийн талдаа эргүүлж гэр бүлийнхээ бизнест нэгэн цагт хамтрагчаараа сонгон ажиллаж байсан В.Арменаа «худалч хулгайч, дээрэмчин тонуулч» болгон харагдуулах ажиллагааг амжилттай зохион байгуулсан байдаг.  

 

Түүнчлэн энэ хүрээнд Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан С.В.Новожилов, зээлийн хорооны дарга Бадрал нарыг ажлаас нь халах тухай 2009 оны тавдугаар сарын 20-ны А24 тоот хууль бус тушаалд Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж Тээвэр хөгжлийн банкыг эзэнгүйдүүлж, улмаар өөрийн гэр бүлд хууль бусаар бүх эрх мэдлийг авч өгч байжээ.

 

Харин С.В.Новожилов, Бадрал нар Монгол Улсын шүүхэд Д.Энхжаргал нарын хуйвалдан гаргасан Монголбанкны А24 тоот тушаалыг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан бөгөөд С.В.Новожилов, Бадрал нарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн гурван шатны шийдвэр гарсан ч Д.Энхжаргал болон түүний төрсөн ах Д.Энхтайван нар хуулиас гадуур үлдсэн бөгөөд өнөө хэр нь зарга заальхайгаа үргэлжлүүлж буй.

  

Гэсэн ч хэрэг хуучирдаггүй гэгчээр төрийн өмчит газруудыг бялуу болгон хувааж идсэн эдгээр нөхдийн хууль бус үйлдлүүд олноороо илэрч, "Цагаан захтнуудын луйвар" хуулийн хаалга татжээ.

 

Эх сурвалж: Undesten.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Бор (202.21.106.102)

    2014-10-01

    Дүү Энхжаргал нь Лондонд том албан тушаал хашиж байгаа МАН-ын томчуултай явалддаг хүүхэн шүүдээ.

  • Ардчилагч (150.129.140.121)

    2014-09-30

    Д.Энхтайван чинь АН-ын салшгүй нэг эд эс шүү дээ. Нэг эд нь гэмтэхээр бусаддаа халдваласан байгаа. Эсвэл бусад эд эсийнхээ халдварыг авсан байгаа.