Гомдлыг хүлээж авах боломжгүй гэлээ

Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдлаа. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгсөн юм. 

Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, протест бичсэний дагуу Зохион байгуулах хорооноос дөнгөж сая хариу өгч, бичлэгийг үзээд, гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээ танилцууллаа. 

AIBA-гийн шинэ дүрмэнд протест бичихийг хориглоогүй бөгөөд рингений шүүгч тулааныг шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болох ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)