Пауло Коэльо: Философийн гол зарчмаа тодорхойлохыг хүсвэл өөрийн домгийг бүтээ

“Алхимик”, “Вероника үхэхээр шийдлээ” “Алхимик”, “Вероника үхэхээр шийдлээ” зэрэг зохиолоороо Монголын уншигчдын эчнээ танил болсон Бразилийн зохиолч  Пауло Коэльон Оросын “Литература” сэтгүүлд өгсөн  ярилцлагаас хөрвүүлэн хүргэе. Тэрбээр ярилцлагаас хөрвүүлэн хүргэе.

 

-Өнөөдөр та бүх цаг үеийн хамгийн алдартай Бразилийн зохиолч хэмээх алдрыг хүртлээ. Энэ танд хэр чухал цол вэ?

 

-Хүн хэзээ ч үндэс, угсаагаа мартах ёсгүй. Угсаа гарвал бол ча майг өндөрт дүүлэн нисгэх далавчтай адил. Бразиль бол миний үндэс угсаа, далавч юм. Би энэ соёл дундаас урган гарсан учраас эх орондоо хайртай. Тэнд хүмүүс өөрсдийн нүдээр дэлхийг харж, үзэл бодлоо чөлөөтэй бас сэтгэлийн хөдөлгөөнөөр илэр-хийлдэг. Намайг зохиолоо бичих эрчим хүчний ундарга болсон Бразиль улсдаа хайртай.

 

-Та зохиол бүтээлдээ ямар философи баримталдаг вэ?

 

-Бичиж байх үедээ би саад болсон эргэлзээ төрүүлсэн асуул-тад хариулахыг хичээдэг. Миний хувьд философи бол хөлдөөсөн цогц дүрэм биш. Харин хүйларсан эрч хүчтэй амьд зүйл юм. Ямар нэг эргэлзээ тохиолдвол би шинэ асуулт хайж, дэлхийг бага зэрэг өөрөөр харахыг хичээдэг. Хэрвээ хүн философийн гол зарчмаа тодорхойлохыг хүсвэл өөрийн гэсэн домгийг бүтээх хэрэгтэй. Үүний тулд мөрөөдлөө биелүүлэх зөн совингоо уншиж сурах хэрэгтэй. Мөн өөрийнхөө бусдаас ялгарах онцлогийг хайж ол.

 

-Та хэзээ бичиж эхэлсэн бэ?

 

-Намайг өсвөр насны хүүхэд байхад ээж минь“Бразильд зохиол бичээд амьжиргаагаа залгуулах боломжгүй” гэж хэлсэн юм. Ээжийнхээ үгэнд итгэсэн би өөр ажил хийхийг оролдсон. Гэсэн хэдий ч, би хийж буй ажлаасаа баяр баяслыг мэдэрдэггүй байлаа. Эцэст нь би коллежоо орхиод хиппи шиг дэлхийг тойрон аялсан. Бразильд буцаж ирснийхээ дараа дууны үг бичиж, сэтгүүлчээр ажил-лах болсон. Гэхдээ би38 жилийн турш ном бичих гэж зүрхлээгүй юм.

 

-Яагаад?

 

-Яагаад гэж үү. Ер нь хүн мө-рөөдөлдөө боломж олгохгүй байх хоёр саад бэрхшээл бий. Эхнийх нь“Энэ боломжгүй” гэж өөртөө итгүүлсэн бодол. Хоёрдугаарт боломжтой гэж үзсэн ч мөрөөдлөө биелүүлэхээс айх. Хоёр дахь тохиолдолд та өөрийн амьдралын утга учраа алдана.

 

-Анхны романаа бичихэд тань юу нөлөөлсөн бэ?

 

-Сантьяго де Компостель дэх мөр гөлийн үеэрээ би өөртөө нэг асуулт тавьсан юм. Энэ үед би орчлонгийн нууцыг хайхад амьдралаа зориулж байв. Гэхдээ би орчлонд ямар нэгэн тусгай нууц байдаггүйг ойлгосон. Бид зөн совиндоо итгэж, ертөнцийн жамыг дагах нь зөв. Амьдрал бол гайхамшиг. Гэхдээ бид бие биетэйгээ харилцах үед энэ гайхамшиг тодорхой болдог. Мөргөлийнхөө дараа би асуултынхаа ха риултыг оюун бодлоосоо хайсан. Эцэст нь би хариулт нь хүний амьдрал юм байна гэдгийг ойлгосон.

 

-Та залбирч байхдаа тэнгэрийн элчийг харсан уу?

 

-Тийм ээ, би тэнгэр элчийг харсан. Та тэднийг бурхны элч, тэнгэр лэг гэрэлт оч гэж боддог байж болох юм. Тэд санаанд оромгүй арга замаар бидэнтэй ярьдаг. Жишээ нь, өөр хэн нэгнээр дамжуулан бидэнтэй холбогддог.

 

-Та нэгэн номдоо өөрийгөө“Илбэчин” гэж нэрлэсэн байдаг. Та үнэхээр ид шидийн талаар туршлагатай юу?

 

-Бид бүгд илбэчин шүү дээ. Бид бүхнийг ойлгож, хийж чадах боловч зүгээр л өөрсдийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь мэдлэгийг олж авахад хүсэл зорилгоос өөр юу ч хэрэггүй.

 

-Танд хаанаас энэ их сүсэг бишрэл бий болсон юм бэ?

 

-Би католик гэр бүлд өссөн. Өсвөр насандаа би католик шашны талаар гутрангуй үзэлтэй байсан. Би дэлхийг тойрон аялахдаа янз бүрийн шашны бүлгийн хүмүүстэй уулзаж, ямар нэгэн шинэ зүйлийг эрэлхийлж байв. Харин Сантьяго де Компостельд мөргөл үйлдсэний дараа миний католик итгэл бишрэл буцаж ирсэн. Шашин бол миний хувьд онцгой зүйл. Би католик шашны үнэнч хүү боловч бусад шашныг дагагчдын сүсэг бишрэлийг хүндэтгэдэг.

 

-Та уншигчдадаа шударга ёс заахыг хүсдэг үү?

 

-Би хэнд ч юу ч заах эрхгүй. Би энэ номыг бичиж байхдаа өөртэйгөө ярьж, өөрийгөө илүү сайн ойлгохыг хичээдэг. Харин миний номыг хэрхэн уншихыг мэдэхгүй байна. Юу ойлгох нь уншигчдын бодол, туршлагаас хамаарна.

 

-Таны амьдралын хөдөлгөгч хүч юу вэ?

 

-Хүн бүрт биелүүлэхийг хүсдэг нэг зорилго бий. Бид зүрхээ чагнах үедээ зорилгодоо ойртож байдаг. Миний хувьд зорилгоо биелүүлэх хүсэл минь амьдралыг хөтөлдөг.

 

-Бичгийн авьяасыг тэнгэрээс бэлэглэдэг юм болов уу. Эсвэл энэ чадварт суралцаж болдог уу?

 

-Тэнгэрээс бас газраас өгсөн авьяас. Гэхдээ чи шаргуу хөдөлмөрлөж өөрийгөө дэг журамд сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол авьяастай байсан ч бичиж чадахгүй. Харин та ямар нэг зүйл бичиж байхдаа өөрийгөө бусдаас дээгүүр тавих ёстой.

 

-Таны ном сая сая хувиар борлуулагдаж байна. Уншигчдыг татдаг нууцаасаа хуваалцаач?

 

-Би зохиол бүтээлдээ бүхнээ зориулдаг учраас миний ном өөрөөс минь илүү намайг илэрхийлдэг.

 

-Зохиолч хүн нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг гэж боддог вэ?

 

-Цэцэрлэгч эсвэл таксины жолоочийн үүрэг гүйцэтгэдэг. Зохиолчид та нарын эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралыг чимэглэж, дэлхийг сайн сайхан бол гохоор хичээж буй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Таны зохиолд чин сэтгэлээсээ бичсэн гүн мэдрэмж төрүүлсэн хэсэг олон байдаг. Яг л өөрийнхөө бодол сэтгэлийг бичсэн мэт. Ер нь та бусдад сэтгэлийнхээ нууцыг дэлгэхээс айдаг уу?

 

-Би туршлагынхаа тухай бичдэг. Би бусдаас илүү ухаалаг биш. Бид хуримт луулсан туршлагаа бие биетэйгээ хуваалцаж байх хэрэгтэй. Ном хүнийг ганцаардлаас авардаг. Иймд зохиолууд хэн нэгний ганцаардсан сэтгэлийг тайтгаруулах сайн найз нь байгаасаа гэж хүсдэг учраас уншигчдад сэтгэлийн нууцаа дэлгэхээс айдаггүй.

 

-Сайн зохиол бичихэд юу танд тусалдаг вэ?

 

-Миний сэтгэл, хайр бас туршлага. Мөн ялагч гэсэн итгэл.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)