Онцгой байдлын согтуу албаныхан...

            2014 оны 9 дүгээр сарын 19-26-ний өдрүүдэд ОБЕГ-ын дэд дарга Бадрал Ховд аймагт баруун аймгуудын гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж байх үеэр сургуульд оролцогчид нь архидан согтуурч Увс аймгийн ОБХ-ийн дарга Энхжаргал гэгч этгээд Баян-Өлгий аймгийн ОБХ-ийнхэнтэй зодолдсон ноцтой хэрэг гарч аймгийн хэмжээнд дуулиан тарьжээ. Зодоонд голлох үүрэг гүйцэтгэсэн Энхжаргал урьд нь архины улмаас хэрэг мандуулж байсан архаг нэгэн боловч ОБЕГ-ын дарга Дуламдорж яагаад ч юм толгойг нь илж өнгөрснөөр барахгүй түүнийг Увс аймгийн ОБХ-ийн даргаар томилсон байна.

 

Ер нь сүүлийн жилүүдэд хот хөдөөд явагдсан дадлага сургууль, цугларалт дамжаа, бусад нэгдсэн арга хэмжээний үед онцгойнхон архи ууж хоорондоо зодолдож, хүний аминд ч хүрэх явдал жирийн үзэгдэл мэт болсон гэж хэлж болно.

 

Тухайлбал, 2013 оны 10 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Булган аймагт явагдсан гамшгаас хамгаалах сургууль, 2013 оны 9 дүгээр сарын 27-нд аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарын Тэрэлж амралтад цуглаж архидан цэнгэх үеэр, мөн ОБА-ны удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөний үед ОБЕГ, НОБГ-ын дарга нар архидаж хоорондоо зодолдсон, түүнчлэн аврах, гал унтраах ... ангийн салааны захирагч Ц гэгч хамт ажилладаг гал сөнөөгчөө зодож хүнд гэмтэл учруулсан, Дорноговь аймгийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах улсын байцаагч ажлын байрандаа архи ууж согтууран УИХ-ын гишүүн асан Г-тэй нударга зөрүүлсэн зэрэг ноцтой хэргүүд урьд өмнө  гарч байсныг ард олон хэвлэл мэдээллээс олж харсан байх.

 

Зөвхөн зах зухаас нь дурьдсан дээрхи хэдэн хар хэргээс үзэхэд, улс орны хувьд онцгой үүрэг хариуцлагатай байх ёстой Онцгой байдлын энэ байгууллагын удирдлага, албан хаагчдын ухамсар, сахилга хариуцлага чухамдаа ямархуу хэцүү төвшинд хүрснийг нотлон харуулж байгаа биш үү?
Өнөөгийн Засгийн газрын нэрийг унагаж, шороотой хутгаж байгаа гол яам, албадын нэг болох “Согтуу ОБЕГ”-ыг ёс журамд нь жинхэнэ ёсоор оруулах талаар Ерөнхий сайд гуай дотроо бодолтой  байдаг л байгаа даа!!!

 

 

 Б.Зоригт

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • да (103.229.121.196)

    2014-10-01

    Онцгойгийн дарга нарыг муулах сэдвээ мөн оловоо. Түвшинбаярыг олимпын аварга болоход Монголын ерөнхийлөгч согтуу,ерөнхий сайд шал согтуу, УИХ-ын дарга хагас согтуу байсан биздээ.Одоогийн ерөнхийлөгч Элбэгдорж дутуу согтуу байсан л биздээ. Тэр шиг тэмцээн болоод, амралтанд яваад согтоо л биз чи яасан хүний мууд дуртай ***** вэ.

  • "k; (103.229.121.196)

    2014-10-01

    За за монголчууд бүгдээрээ л архичин шүү дээ. Онцгойгийнхан чинь хүн биздээ. Дандаа формын хувцас өмсчихөөд л гамшиг осол гарвал очиж ажиллачихаад байдаг хүн чулуунууд юмуу. Уусан ч ажиллаж аварч чаддаг хүмүүс, чам шиг хов цуглуулж суудаг амьгүй албат бишээ.

  • a (124.158.78.108)

    2014-10-01

    bichih yum ni oldohgui hudlaa shaaj ughiimaa ingej hudlaa shaaj bj heregt unavaa Zorigtoo

  • (124.158.78.108)

    2014-10-01

    өөөөөө арайчдээ

  • Badr***** (69.181.206.82)

    2014-10-01

    Badral banid hun komandalj chaghgui hhooshnogo bgaa yum naimaach hiij chadahgui booos bgaa yaaj neg paldagdaj baij ded bolson yum