Рублийн ханш унаж, Оросын санхүүгийн тогтолцоонд аюул нүүрлэв

Рублийн ханш дахин унаж, нэг ам.доллар40 рублийн заагт тулжээ. Москвагийн бирж дээр өнгөрсөн даваа гаригт рублийн ханш хамгийн их буюу39.56 рубль хүртлээ унасан байна. Рублийн ханш эрс унасан нь компаниуд нэмүү өртгийн болон онцгой татварын төлбөрийг төсөвт төвлөрүүлж дууссан үетэй давхацсан байна. Энэ нь валютын эрэлт нийлүүлэлтээс давах үзэгдэл бий болгож, рублийн ханш унасан хэмээн шинжээчдийн зарим нь дүгнэжээ. Дээр нь Оросын эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулагчид Оросоос хөрөнгөө гаргаж эхэлсэн зэрэг олон хүчин зүйл рублийн ханшид нөлөөлсөн аж. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины нутагт гарсан байлдааны явцад Украины армийн нэлээд олон цэргийн албан хаагч амь насаа алдсан нь Оросын эсрэг хориг арга хэмжээ ойрын үед суларна гэсэн найдлагыг замхруулсан байна. Түүнчлэн Германы канцлер А.Меркель эдийн засгийн хоригийг сулруулахыг эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ. Ийм нөхцөлд Оросын компаниуд гадаад зээлийн төлбөрөө барагдуулахын тулд валют хуримтлуулах шаардлагатай тулгарсан. Гэтэл тэдэнд гадны зах зээлээс зээлээ дахин санхүүжүүлэх боломж алга байна. Харин Оросын төв банкны захирал өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ ирэх оноос рублийн хөвөгч ханшид шилжин валютын интервенц хийхээс бүрэн татгалзахаар болж байгаа тухай мэдэгджээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ard (92.229.105.29)

    2014-10-01

    oros mongol bish uildverlegts huduu aj ahui buh jm ni hugjsun guren hjmraliig tuulaad l garna. azitai hiih hudaldaa ni tedniig bosgood l irne... harin manaih hajuud ni dutuu aluulsan mogoi shig l tiitsigneed hevtej uldene

  • (103.14.185.234)

    2014-10-01

    Orosuud estoi l teneg Ivan gedgee xaruulj baina daa.

  • (150.129.141.111)

    2014-10-01

    амиа хорлохоор зэхэж байгаа хүнтэй яг адилхан байна даа оросууд

  • (202.179.20.164)

    2014-10-01

    tsumiin zevsegee zaraachee bayjina sh tee,