Мексикт 58 оюутан сураггүй болжээ

Мексикийн Герреро мужийн цагдаагийнхан өнгөрсөн сарын26-наас хойш сураггүй болсон58 оюутныг эрэн сурвалжилж байна. Игуала хот дахь багшийн сургуулийн оюутнууд эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо дараа алга болжээ. Тухайн үед жагсаалд оролцсон оюутнууд цагдаа нартай мөргөлдсөнөөс зургаан хүн амь үрэгдэж, 17 хүн шархадсан гэнэ. Эрх баригчид энэ үйл явдалтай холбоотойгоор цагдаагийн22 ажилтныг саатуулжээ. Оюутнууд сураггүй болсон58 нөхрийг нь цагдаа нар саатуулж байгаа хэмээн буруутгасан бол мужийн удирдлага үүнийг үгүйсгэсэн аж. Багшийн сургуулийн сурагчид төгсөгчдийг ажилд авах журам ялгаварлан гадуурхах шинжтэй байна гэж үзэж, анх эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэдний үзэж байгаагаар багш нарыг шинээр ажилд авахдаа томоохон хотоос ирсэн төгсөгчдөд давуу тал олгодгоос хөдөө орон нутгийн төгсөгчдөд боломж олддоггүй аж. Оюутны үйлдвэрчний эвлэлийн гишүүд сургуулийнхаа байр луу очихын тулд зам дагуу автобусанд гар өргөж байсан хэмээн мэдэгдсэн. Харин цагдаа нар тэднийг автобуснуудыг хүч түрэмгийлэн зогсоож байсан хэмээн үзэж араас нь хөөхөөр болжээ. Гэтэл энэ үед уг замаар аялж явсан хөлбөмбөгийн багийн автобус суманд өртөж, осолд орсон байна. Ослын улмаас нэг хөлбөмбөгчин, жолоочийн хамт амь насаа алдсан байна. Түүнчлэн дөрвөн хүн суманд өртөж амь насаа алдсаны хоёр нь оюутан байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)