Эмэгтэй сагсан бөмбөгчдөдөө дэмжиж, өрнөөс нь гаргацгаая
- 2014-10-01
- Спорт
- 0
Азийн наадамд өндөр амжилт гаргаж шилдэг найман багт багтсан сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийнханд туслах хандивын аян эхлээд удаагүй байна. Эмэгтэй сагсан бөмбөгчид тэмцээнд явахдаа нийт14.5 сая төгрөгийн өр тавиад бүгд хувийн зардлаар явсан аж. Тэд багийн спорт тэр дундаа эмэгтэй багийн спорт хөгжих бүрэн боломжтойг батлан харуулж чадсан. Түүнийг үнэлж тэднийг өрнөөс чөлөөлөх мөнгө цуглуулах аян өрнүүлж эхэлсэн байна. Энэхүү аян тамирчдыг ирэх хүртэл буюу энэ сарын3-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Б.Сэлэнгэ
Сэтгэгдэл (0)