Эмэгтэй сагсчид наймдугаар байрт орлоо

Азийн олимп буюу Инчён 2014 Азийн тоглолт өнөөдөр БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Эмэгтэй сагсчид өнөөдөр Азидаа 7-рт бичигддэг Тайландын багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 38-31 харьцаагаар оноог ойролцоо дуусгасан ч сүүлийн хагаст тааруухан тоглож 74-59 харьцаагаар хожигдол хүлээлээ. Гэхдээ Монголын эмэгтэй сагсчид анх удаа Азийн наадамд орж байгаа бөгөөд Азийн шилдэг найман багт орж түүхэн амжилт бүтээсэн билээ.

Монгол улсын эмэгтэй шигшээ баг нь урьдчилсан тоглолтод 64-68 харьцаагаар Хон-Конгын багт хожигдол хүлээсэн ч Казакстан /73-53/, Катар /20-0/, Непалийг /77-42/ багуудыг тус тус хожиж хасагдах шатанд шалгарч шилдэг найман багт багтсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hereg alga (202.21.106.169)

    2014-10-01

    Dahij toglood hereggui ym bna.mungunii garz