Эмэнд харшил төрүүлэгч 5000 аллергин бодис байдаг

Эмийн бодис нь хүний өвчинг илааршуулж, хөдөлмөрийн чадвар сэргээх ач тустай боловч бие, махбодод их, бага хэмжээгээр сөргөөр нөлөөлдгийг мэдэхгүй хүн бараг үгүй.

Гэвч эмийн сангаар үйлчлүүлэгчдийн ихэнх нь эмчийн жоргүйгээр эм авч, хэрэглэж байна.Тэд авах эмээ өөрсдөө шууд нэрлэдэг. Харин цөөхөн хэд нь эмийн санчаас “ Би ... ингээд байна. Юу уувал зүгээр вэ” гэж асуудаг. 

Орчин үед дэлхийд 30 мянга гаруй эм бүртгэгдсэнээс харшил төрүүлэгч 5000 гаруй аллергин бодис судлагдаад байгаа аж.
Эмийн гаж нөлөө нь биеийн аль нэг эд эрхтэнийг хордуулан, дархлааны тэнцвэрт байдлыг алдагдуулж, харшил, донтол хэлбэрүүдээр илэрдэг байна.

Гэхдээ зарим өвчтөн юунаас, тухайлбал ямар эмнээс харшил өгөөд байгааг сайн мэдрэхгүй хугацаа алдсанаас хүндрүүлдэг. 
Энэ талаар эмч мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна.

• Эмийн бус эмчилгээний бусад аргуудыг өргөн хэрэглэх

• Юуны өмнө эмчийн жоргүйгээр бусдын амаар, эсвэл өөрөө дур мэдэн эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах 

• Эмийн санчийн санал болгосон бүхнийг авч хэрэглэхгүй байх. /Тухайн хүн анагаах ухааны мэдлэгтэй ч бизнес эрхлэгч шүү дээ/

• Нэгэнт тухайн нэг эмийг ууж хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд бие махбодод үзүүлэх нөлөөллийн талаарх тайлбартай нь уншиж танилцах

• Эмийн бодисуудын солбилцох урвал явагддагийг байнга санах /пенициллин-церолоспорин/ Парамино бензолоос үүссэн эмийн бодисуудын хооронд /сульфаниламид сулфанил, мочевин, тиозидын хаван хөөгч эмүүд/ 

• Ихэвчлэн харшил өгдөг эм, тариа /пенициллины бүлэг, бүх төрлийн витаминууд/ хэрэглэхээс зайлсхийх

• Урьд нь тухайн эм, эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан эсэх, хэрэглэж байсан бол харшил өгч байсан эсэх талаар тунгаан бодох

• Хэрэв харшил үүсгэж байсан бол энэ тухай эмчдээ хэлэх

• Нэгэнт хэрэглэсэн эмийн бодисоос харшил өгч байгааг мэдсэн тохиолдолд биеэс зайлуулах арга хэмжээг нэн даруй авах

• Харшил өвчний эхний шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмчилгээний зарчим эмчийн заалтаар хийгдэнэ.

Харшлын урвал нь эрт буюу хожуу илрэх нь тухайн хүний бие махбодын онцлог эмийн тун хэмжээ, чанар, орчин зэргээс шалтгаална. Түүнчлэн харшил нь эмийн тунгаас шалтгаалахгүй маш бага бичил тунд ч өгдөг. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.175)

    2014-10-04

    RANITIDIN gedeg gedesnii em uugaad uheh shahsan shuu reakts uguud shees haagdaad daralt unaad seheend 3 honoj baij ami orson shuu hoorhii harshil gedeg chin erdoo l ***** yum bilee

  • (202.179.15.35)

    2014-10-02

    МАНАЙ ЭМЧ НАР ЭМИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ СУЛ СЭТГЭЛ БАЙХГҮЙ ШУУД САНААНД БУУСАНАА БИЧИХ ДУРТАЙ ГАДААДАД БОЛ ЭМЧ НАР ХАРИУЦЛАГАА САЙН МЭДДЭГ БОЛОХООР ХАРИЛЦАН АДИЛХАН ЯРИЛЦАЖ ТУХАЙН ХҮНДЭЭ ЯМАР ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ТАЛААР ДАВХАР МЭДЛЭГН ӨГЧ ЭМИЙН ХОРУУ ЧАНАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙДАГ.ИЙМЭЭС ӨВЧТӨН ЭМИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ БОЛДОГ БАЙНА.ЭМЧ НАРАА САЙН ЧАДВАРЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ЭМЯ НЫ ЗҮГЭЭС ҮНЭХЭЭР АЖИЛ МУУТАЙ ЭМЧ НАР Ч ХАРИУЦЛАГА МУУ.ИРГЭДЭЭС ИРСЭН САНАЛ ХҮСЭЛТЭЭ ОЙЛГУУЛАХ ТАЛ ДЭЭР ДУТМАГ БАЙДАГ.ӨӨРСДӨӨ УХАМСАР МУУТАЙН ДЭЭР НЬ МАШ ИХ ЦААРГАЛЖ ДУРГҮЙЦЭЖ БАЙДАГ.