Хаж мөргөл эхэллээ

Исламын шашинтнуудын хувьд амьдралдаа заавал үйлдэх ёстой ёслолын нэг болох хаж мөргөл эхэлжээ. Мөргөлчид исламын шашинтнуудын ариун шүтээн болох Мекка хотноо орших Кааба хэмээх шоо хэлбэртэй хар чулууг долоон удаа тойрдог. Мөргөл үйлдэх ёслолын үр дүнд сүсэгтэн нүгэл хилэнцээ арилгаж, бурхан тэнгэртэй ойртон нэгдэж буй мэдрэмж авдаг. Саудын Арабын эрх баригчид энэ онд Гвиней, Сьерра-Леоне, Либери зэрэг орноос мөргөлчдийг эх орондоо ирэхийг зөвшөөрөөгүй. Хаж нь Курбан байрам буюу өргөл өргөх ёслолоор дуусдаг. Энэ онд уг ёслол энэ сарын 4-6-ны өдөр болно.  

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)