Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 13 дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Тэрээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэн хожлоо.

Д.Отгондалай маргааш алтан медалийн төлөө Йордан, Филиппиний боксчдын хожсонтой нь тулалдах юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • baganaa (112.72.13.121)

    2014-10-02

    amjilt