Японы аврагчид дахин 10 цогцос илрүүлжээ

Японы Онтакэ галт уул дэлбэрснээс хойш аврагчид тус бүсээс нийт 30 гаруй хүн илрүүлсний 12-ыг нь албан ёсоор амь үрэгдсэн хэмээн тооцжээ. Үүнээс гадна 24 хүнийг аврагчид илрүүлснээс 14-ийг нь уулын хормойд авчирсан байна. Шинээр илрүүлсэн 10 хүнийг цогцыг Японы эмч нар зүрх, уушги зогссон хэмээн тодорхойлж байгаа боловч тэднийг албан ёсоор амь насаа алдсан гэж тооцоогүй юм. Аврах ажилд өчигдөр өөрийгөө хамгаалах хүчний болон гал унтраах албаны аврагчид нийлсэн мянга гаруй хүн оролцжээ. Энэ өдөр аврах ажиллагаанд анх удаа 50 хүртэл хүн тээвэрлэх боломжтой том оврын нисдэг тэрэг ашигласан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Японы түүхэнд хамгийн эмгэнэлт үр дагавар бүхий галт уулын гамшиг бол Наганэ мужиийн Ундзэн-Фугэндакэ уулын 1991 оны дэлбэрэлт юм. Уг гамшгийн үеэр нийт 43 хүн нас баржээ. Харин өнгөрсөн бямба гаригт Наганэ, Гифу мужийн зааг дээр орших Онтакэ уулын дэлбэрэлт уг үйл явдлын гамшгийн үр дагаврын хувьд ардаа хол орхих бололтой. Нас барсан хэмээн эрх баригчдаас хүлээн зөвшөөрсөн хүмүүсээс гадна одоо 46 хүний зүрх, уушги зогссон хэмээн тодорхойлсон юм. Галт ууланд аялж явсан 250 жуулчны хувьд дэлбэрэлт огт санаандгүй хэрэг болжээ. Онтакэ нь сонирхогч уулчдын хувьд амралтын болон баярын өдрүүдэд авирах дуртай газруудын нэг аж. Тэдний олонхи нь уулчдын амрах байранд хорогдож чадсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)